Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Үзэмний 8 ач тус. Хоногт атга үзэм идэхэд хорт хавдраас сэргийлнэ!

  М.Даваадулам 2017-12-12 15568

Хатаасан үзэм нь маш олон төрлийн амин дэм агуулагддаг. Та бидний магадгүй өмнө нь сонсож байгаагүй олон талын ач тустай!

Эртний Хятадад хатаасан үзмийг эмчилгээнд ашигладаг байжээ. Бүр торго, шаазан сав суулгатай адил хамгийн үнэ цэнэтэй эд зүйлд тооцогддог байсан гэнэ.

Шим тэжээлтэй эрдэс бодис ихээр агуулдаг учир эрүүл мэндийг дэмжиж, аливаа өвчнийг анагаах ач тустай учир үнэ цэнэтэйд тооцогдсоор иржээ.

Хатаасан үзэмний 8 төрлийн ач тус:

1. Хараа сайжруулна

Хатаасан үзмэнд бета-каротин болон бусад каротиноид, амин дэм, кальци болон бичил элемент ихээр агуулагддаг. Чухам эдгээр нь та бидний харах эрхтэн нүдний үйл ажиллагааг дэмждэг. Хөгшрөлттэй холбоотой нүдний хараа муудах өвчлөлөөс сэргийлэхээс гадна нүдний аливаа үрэвслийг анагаах ач тустай.

2. Хорт хавдраас сэргийлнэ

Хоногт бага зэргийн үзэм хүнсэндээ хэрэглэснээр хорт хавдар үүсэхээс сэргийлнэ. Энэхүү хатаасан жимсэнд хорт хавдрын эд эсийг устгах, үүсэхээс сэргийлэх фенолын нэгдэл агуулагддаг байна. 

3. Өтгөн хатахаас сэргийлнэ

Үзмэнд эслэг ихээр агуулагддаг учир хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг. Тиймээс ходоод гэдэсний асуудалтай, өтгөн хатдаг хүмүүсийн "үнэнч туслах" бол үзэм юм.

4. Мэдрэлийн өвчлөлөөс сэргийлнэ

Үзмэнд борын элемент ихээр агуулагддаг учир ой тогтоолтыг сайжруулж, анхаарал төвлөрөхөд тусална. 

5. Цус багадалтаас сэргийлнэ

Хар үзмэнд төмөр болон В амин дэм ихээр агуулагддаг. Ингэснээр цус багадалтаас сэргийлэх ба цус багадалттай тэмцэнэ. Хагас аяга хатаасан үзмэнд хүний төмрийн хоногийн хэрэглээний 5% агуулагддаг байна. 

6. Биеийн жингээ хадгалахад тусална

Хэрэв та жингээ хасахаар шийдэж, хоолны дэглэм барьж байгаа бол аливаа амттаныг энэхүү хатаасан жимсээр орлуулаарай. Үзэм нь эрчим хүчний "эх ундарга" төдийгүй хоол хооронд амны зугаа гаргах маягаар идэхэд төгс тохирно. 

7. Шүд эрүүлжүүлнэ

Хатаасан үзмэнд агуулагддаг ислэг нь шүдний пааланг цэвэрлэж, буйлыг бэхжүүлнэ. Харин үзмэнд агуулагддаг хүчил нь амны хөндий дэх бактерийг устгах ач тустай. Ингэснээр шүд цоорох өвчнөөс сэргийлж, шүдийг эрүүлжүүлж, бэхжүүлэх ач тустай. 

8. Цусан дахь холестерины түвшинг бууруулна

Хатаасан үзэм идсэнээр цусан дахь холестерины хэмжээг бууруулах боломжтой. Ингэснээр зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө