Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Дорноговь аймгийн Сайншанд хотод томуу томуу төст өвчин нэмэгджээ

  admin 2018-01-10 914

Өнгөрсөн долоо хоногт амбулоториор 5700 гаруй  хүн үйлчлүүлснээс 12,8 хувь нь томуу болон томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.  Томуу болон томуу төст өвчнөөр өвчилсөн нийт иргэдийн 82 хувь нь 0-15 насны хүүхдүүд байгаа юм. Ханиадны шинж тэмдэг нь өндөр халуурч эхэлдэг. Харин эцэг эхчүүд хүүхдүүдээ ханиад хүрэх үед өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийснээс хүндэрч хатгаа болсны дараа эмчид хандаж байна гэж албаны хүн анхааруулсан юм. Сайншанд сумын нэгдсэн эмнэлэг хүүхдийн 25 ортой. Гэвч эмнэлэгт 54 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа учраас ор нэмэн дэлгэжээ.

 Сайншанд хотын анхан шатны эмнэлгүүд цайны цаггүй, 19 цаг хүртэл ажиллаж иргэдэд анхан шатны үзлэг туслалцааг үзүүлж байгаа гэнэ. Мөн үзлэгийг гэрээр, эргэлтээр хийж байна. Ханиад томуу ихэсч байгаагийн шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрсэн үед нь цэцэрлэгт нь явуулснаас тархалт нэмэгджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө