Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шүдний өвчлөл 200 гаруй төрлийн эмгэг үүсэхэд нөлөөлдөг

  admin 2018-01-10 1150

Шүд цоорох өвчин 5-6 насны хүүхдийн дунд хамгийн өндөр тархаж, 94 хувийг хамарч байна. Харин 12 настнуудын хувьд 80 гаран хувьд хүрчээ. Суурь өвчлөлийн шалтгаан болж байгаа шүдний эрүүл мэндэд салбар яамнаас анхаарал хандуулж, тодорхой бодлого хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр юм. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн  хүүхэд, эцэг, эхчүүдэд шүд цоорох өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Япон, Монгол эмч нар зөвлөгөө өглөө. 

 Шүдний өвчнөөс болж 200 гаруй төрлийн эмгэг үүсч, даамжирдаг байна. Үүнээс шалтгаалан манай улсын өсвөр насны хүүхдүүдийн 60 гаруй хувь нь суурь өвчтэй байна гэсэн судалгаа байгаа юм. Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, мөн амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчнүүдийн гол шалтгаан нь болдог гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Энэ тулгамдсан асуудлыг анхааралдаа авах нь чухал, иймээс шүдний өвчлөлийг бууруулахад хүн бүрийн оролцоо хэрэгтэй гэж эмч, мэргэжилтнүүд үзэж байна. Иймээс Монголын шүдний мэргэжилтний холбоо, Эрүүл мэндийн хамтын солилцооны нийгэмлэг Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарч, урьчилан сэргийлэх ажил явуулж байна. Эмч нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэгт ажиллаж, шүд цоорох өвчнөөс урьчилан сэргийлэх сургалт, зөвлөгөөг багш, эцэг эхчүүдэд өгч байна.

Манай улсын хүн ам тэр дундаа хүүхэд, өсвөр үеийнхний дунд асуудал болоод байгаа шүдний өвчлөлд Эрүүл мэндийн яам анхаарал хандуулан “Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Шүдний өвчнөөс сэргийлэх хамгийн чухал арга нь амны хөндийн ариун цэврийг сайтар сахих, шүдээ зөв угаах гэдгийг эмч нар зөвлөж байна. Мөн хүүхдүүдийнхээ амттаны хэрэглээг багасгах хэрэгтэй юм.

Хүүхдийн сүүн шүдийг яаж арчлахаас байнгын шүдний эрүүл ахуй, гоо үзэмж ихээхэн шалтгаалдаг байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг зөв угаалгаж хэвших, угаасны дараа сайтар шалгах, мэргэжлийн эмчид ойр ойрхон үзүүлж байх нь шүдний болон элдэв өвчнөөс урьчилан сэргийлэх хамгийн зөв арга юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан