Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хүүхэд 0-5 сартайдаа сурсан хэлийг хэзээ ч мартдаггүй

  М.Даваадулам 2018-01-19 2292

Хүүхэд 0-5 сартайдаа сурсан хэлийг хэзээ ч мартдаггүй. Энэ хугацаанд ихэвчлэн төрөлх хэлээ сурдаг. Төрөлх хэлээ хэзээ ч мартдаггүй нь үүнтэй холбоотой гэж эрдэмтэд тогтоожээ.

Өмнөд Солонгост мэндэлсэн ч Голланд эцэг эхэд өргүүлж, Нидерландад амьдрах болсон хүүхдүүдийг туршилтад хамруулжээ.

Хэдий солонгос хэл өмнө нь огт сурч байгаагүй ч, насанд хүрснийх нь дараа солонгос хэл заахад, маш хурдан сурч, мөн үг өгүүлбэрээ цэвэр дуудан уншиж байжээ.

Энэ туршилтад хэлд орохоосоо өмнө гадны иргэдэд өргөгдсөн хүүхдүүдийг ч хамруулсан байна.

Туршилтын дүнд хүүхэдтэй 0-5 сартайд нь ярилцаж байсан хэлийг хүүхэд насан туршдаа мартдаггүй гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ.

Тиймээс хүүхдээ бага балчир гэлтгүй сайн ярилцаж байхыг эрдэмтэд зөвлөж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан