Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгууллаа

  admin 2018-02-02 292

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2018 онд Хамтарн ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Эрүүл мэндийн яамнаас 2018 оныг “Илрүүлнэ-Оношилно-Эмчилнэ” гэсэн уриатайгаар хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд төдийгүй  бусад салбар, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог илүү чухалчлан авч үзэж байна. Тиймээс 2018 онд өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчнийг эрт үед нь илрүүлж, оношилж, эмчлэх, эмчилгээ, оношилгооны шинэ дэвшилтэт арга технологийг нэвтрүүлж, аливаа өвчин эмгэгийг Монголдоо эмчилдэг болох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Хүний эрүүл байхын үндэс болсон Амны хөндийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон авч үзэж “Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” хөтөлбөр, халдварт болон халдварт бус өвчнийг бууруулах хөтөлбөр, эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд гэх мэт бодлогын чиглэл бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллана.

Мөн Хамтран ажиллах гэрээнд анхан шатны тусламж үйлчилгээ буюу сум, өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж үйлчилгээг өргөтгөх, өрх, сумын эрүүл мэндийн төвөөр үзүүлж буй тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг олгодог болох, өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцтгэлийг гэрээнд оролцогч талууд болох Засаг дарга, харьяа эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төвийн хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, тавих хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан