Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хөнгөлттэй эм олгох үйлчилгээг сайжруулах шаардлагатайг онцоллоо

  admin 2018-02-06 825

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгуулаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Тус газрыг нийгмийн даатгалын ерөнхий газраас тусгаарласнаар иргэдэд хүрэх үйлчилгээ хүртээмжтэй, чанартай болно гэж үзэж байгаа юм. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл гэж бий. Тухайлбал энэ онд орлого зарлагын зөрүү 30 орчим тэрбум төгрөг энэ санд үлдсэн байна. Тэгвэл энэ мөнгийг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ашиглана гэдгийг онцоллоо. Тухайлбал шүдний өвчлөл, хавдар уушигны өвчлөлийн оношлогоо хийхэд зарцуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга бол идэвхитэй хөдөлгөөн. Тэгвэл эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас магадлан итгэмжлэгдсэн спортын клубуудыг санхүүжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг ч мөн онцоллоо.

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр, иргэдэд хөнгөлөлттэй эмийг сард 1-2 өдөр л олгодог байсан. Үүнийг өөрчилж өдөр тутам олгох боломжтой болгосон ч санхүүжилт байхгүй, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар харьяаллын бус хүнд жор бичдэг, эмийн сангуудын санхүүжилт харилцан адилгүй байдаг зэрэг олон асуудал бий юм. Энэ хүрээнд иргэддээ хүртээмжтэй, чирэгдэлгүй ажиллахыг эрүүл мэндийн сайд үүрэг болголоо.

Цаашид эрүүл мэндийн даатгалын цахим системийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Ингэснээр иргэд өөрийн эрүүл мэндийн даатгалын зардалд хяналт тавих, эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн хүлээгдэл багасах зэрэг олон давуу талтайг онцолж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан