Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа маргааш дуусна

  admin 2018-02-14 546

Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2-р сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй байдаг. Мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа 2 хоногийн дараа дуусах юм. Энэ онд нийт 40 мянга гаруй албан тушаалтан мэдүүлэг гаргах ёстойгоос өнөөдрийн байдлаар бүртгэл 90 гаруй хувьтай байгаа юм. АТГ-т 272 төрийн өндөр албан тушаалтнууд мэдүүлгээ гаргахаас 182 нь одоогийн байдлаар мэдүүлгээ өгч, баталгаажуулалт 60 гаруй хувьтай явж байгааг албаны хүн хэллээ.

Авлигатай тэмцэх газар уртасгасан цагаар ажиллаж байгаа гэлээ. Мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ meduuleg.iaac.mn цахим хуудсаар мэдүүлэх юм. Цахим хуудас 2-р сарын 15- ны 24 цаг хүртэл нээллтэй байх юм. Хэрэв хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд мэдүүлгээ хожимдуусан бол эхний удаад сануулна, хэрэв мэдүүлгээ өгөөгүй, өгөхөөс татгалзсан бол нийтийн албанаас халах арга хэмжээ авна гэлээ.

                                                                                                 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан