Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголын тамирчдын уралдаан маргааш эхэлнэ

  admin 2018-02-14 2426

"Пёнчан-2018" Өвлийн олимпийн наадамд Монгол улсын гүйлтийн цанын тамирчид эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ. Манай тамирчид 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд "Алтпениса гүйлтийн цанын төв"-д уралдах хуваарьтай байна. 

Энэ удаагийн цанын багийн дасгалжуулагчаар ОУХМ Х.Хаш-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд манай баг тамирчид олимпийн тосгоноо бэлтгэл, сургуулилтаа базаасаар байна. 

Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд ОУХМ Ч.Отгонцэцэг 02 дугаар сарын 15-ны 14:30 цагт, ОУХМ Б.Ачбадрах 16-ны 14:00 цагт хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорих аж.

ОУХМ Ч.Отгонцэцэг нь “Сочи - 2014” Өвлийн олимпийн наадамд уралдаж байсан туршлагатай тамирчин бөгөөд өнгөрсөн онд ДАШТ-ний В ангилалд шагналт IV байрт орж байсан бол ОУХМ Б.Ачбадрах 2017 оны ДАШТ-ний  В ангилалд хүрэл медаль хүртэж байсан амжилттай.

Монголын үндэсний олимпийн хороо 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан