Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өвлийн Олимпийн наадамд багтдаг спортын төрлүүд-ТРАМПЛИН

  Б.Оюун 2018-02-14 1798

ТРАМПЛИН

Өвлийн Олимпийн цасны спортын төрөлд ТРАМПЛИН багтдаг. Трамплин нь тусгайлан зассан өндрөөс доош чөлөөт үсрэлт хийж, аль болох хол зай туулан амжилттай газардах спортын төрөл юм. Трамплины спортын зам нь инженерийн нарийн тооцоолол бүхий байгууламж байхаас гадна үзэгчдэд зориулсан тусгай суудал бүхий хэсэгтэй байдаг.

Анхны трамплин тэмцээнийг ууланд байгалийн тухайн нөхцөл байдалд нь тохируулан явуулдаг байжээ. Сүүлд 20-р зууны эхээр цанатай үсрэлтийн тэмцээн спортын тусдаа төрөл болон хөгжихийн хирээр трамплины тусгай замууд барьж эхэлжээ.

Image result for ski jumping

Хамгийн анхны трамплины зам 1925 онд Германы Гармиш-Партенкирхенд байгуулагдаж, энэ цагаас хойш Герман улс энэ төрлийн спортод хамгийн хүчирхэг багтай улс орон болжээ. 1969 оноос холын зайн трамплин үсрэлтийн тэмцээн Планица гэх газарт болж байжээ.

Сүүлд трамплин үсрэлтийн техник, мөн үсрэлтийн алсын зайд өөрчлөлт орсон зэргээс хамаарч V хэлбэрийн трамплины зам засах болжээ. 1980-2000 онуудад хуучин трамплины замуудыг ээлж дараалан шинэ хэв маягт оруулан засч янзлах болсон байна. Орчин үед техникийн хөгжлийг дагаад трамплин үсрэлтийн тэмцээн уралдааныг зуны цагт ч явуулдаг болжээ.

Трамплины зам нь дараах үндсэн хэсгүүдээс бүрддэг байна. Үүнд:

  • Гарааны талбай
  • Хурд авах хэсэг
  • 10 градусын налуутай хөөрөлтийн хэсэг
  • Буултын хэсэг
  • Зогсох хэсэг

Орчин үед трамплины үсрэлтийн талбай хүргэх тусгай лифт эсвэл өргөгч байдаг болжээ. 2010 оны Ванкуверын Өвлийн Олимпийн наадмын үеэр хоорондоо 6 минутын зайтайгаар тамирчин гараанаас гарах боломжтой трамплины зам бэлдэж байжээ.

Трамплины замын зай нь мөн хэд хэдэн янз байдаг байна. Сургалтын (20 метр), ойрын зайн  (20-45 метр), дундын зайн (46-74 метр), энгийн (75-99 метр), холын (100-130 метр), холын зайн нисэлтийн (145-185 метр)-ийн зайд тус тус хуваагддаг байна.

Трамплины спортын дээд амжилтуудаас танилцуулъя:

Словенийн Планицад явагдсан трамплины ДАШТ-ний үеэр тамирчин Янне Ахоненан 240 метр урт зайд нисч, улмаар газардахдаа хөл дээрээ тогтож бууж чадаагүй байна. Түүний амжилт хэдийгээр хамгийн холын зайд ниссэн дээд амжилт боловч хөл дээрээ тогтож буулт хийгээгүй учраас тооцогддоггүй байна.

Тэгвэл албан ёсны дээд амжилтыг 2015 оны 2-р сарын 15-нд Викерсунд дахь трамплинаас 251,5 метрийн урт үсрэлт гэж үздэг байна. Энэхүү амжилтын эзэн нь Норвегийн тамирчин Андерс Фаннемель юм.

Image result for Norwegian fighter Anders Fannemel

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө