Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бие тань таниас амралт нэхээд байгааг яаж мэдэх вэ?

  admin 2018-03-12 1252

Хаврын улиралд хүний бие организм ядарч сульдах нь элбэг тохиолддог. Танд дараах шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн бол амралт тун их хэрэгтэй болжээ.

Халдварт өвчин бүрт өртөөд байна уу?

Бие организм ядраад ирэхээр дархлаа маш сулардаг. Ийнхүү та бүхий л өвчинд өртөж эхэлнэ.

Хамраас тань цус гарч байвал...

Бие организм тань стрессд өртөж, ядарсны бас нэгэн шинж бол хамраас цус гарах.

Мартаж байна уу?

Байнга амралтгүй ажиллаж, стресс хураагдахад хүн барьсан тавьснаа мэдэхээ больдог.

Үс тань унаж эхэлсэн үү?

Өдөр 50-100 ширхэг үс унах бол хэвийн зүйл. Харин үс тань ихээр унаж эхэлсэн бол амралтаа авах цаг болжээ.

Таны сэтгэл хөдлөл их болсон бол...

Ядрах нь сэтгэл санааг тань унагаж, бухимдаж, санаа зовж, айж түгших зэргээр сэтгэл хөдлөлийн маш олон төлөв байдалд оруулдаг.

Хөлрөх

Гарын алга, хөлийн ул ихээр хөлрөх нь архаг ядаргааны шинж.

Сарын тэмдэг ирэхэд өвдөх

Ядаргаа, стресс нь гормоны өөрчлөлтөд хүргэж, биеийн баланс алдагдсанаар сарын тэмдэг ирэхэд өвдөлт ихээр мэдрэгддэг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан