Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тамхи хүний амьдралын 20-25 насыг хороодог

  Г.Бадамлянхуа 2018-03-17 757

Манай улсын нийт эрэгтэйчүүдийн 47,1 хувь охид эмэгтэйчүүдийн 2,5 хувь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ. Охид эмэгтэйчүүд тамхи татах нь жилээс жилд нэмэгдэж байгаа харамсалтай тоо гарчээ.   

Тамхинд орсон хүмүүс ихэвчлэн эрч хүчээ нөхөх, сэтгэл санаагаа засах, тайвшрахын тулд тамхи татдаг. Энэ нь тухайн үедээ таатай мэдрэмж өгч байгаа боловч бие махбод болон оюун санаагаараа никотны хамааралтай болдог байна. Энэ нь маш аюултай, 20-25 насаар бага наслах шалтгаан болдог гэлээ. Уушигны хорт хавдарын 90 хувь тамхинаас шалтгаалдаг.   Тамхинаас болж дэлхий дээр жилд 5 сая хүн амиа алддаг байна. Энэ тоо 2030 он гэхэд 8 сая хүрч өсөх магадлалтай байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Тамхийг ихэвчлэн хөгжиж байгаа улс, орнуудын иргэд татдаг байна. Энэ дунд манай улс өндөр хувийг эзэлдгийг эмч нар хэлж байна.

Хэрвээ хүн хүсэх юм бол тамхинаас гарах амархан. Зарим хүмүүс 1 удаагийн зөвлөгөө аваад тамхинаас гарч чаддаг бол хамгийн удаандаа 14-21 хоногийг тамхинаас гарахад зарцуулдаг байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан