Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Даатгалын үндэсний зөвлөл 2018 онд иргэдэд 376 тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлнэ

  Т.Бадамханд 2018-04-16 387

Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар анхдугаар зөвлөгөөнөө хийлээ. Зөвлөгөөний үеэр даатгалыг хуулийн хэрэгжилт болоод эрүүл мэндийн даатгалын хүртээмж, цаашид сайжруулах шаардлагатай асуудлыг хэлэлцсэн юм. 2018 оноос эхлэн тусдаа гарсан эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар жилд 376 тэрбум төгрөгийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм байна. Энэ жил нэг иргэнд үзүүлэх даатгалын хэмжээ нэмэгдсэн гэдгийг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс мэдээлж байна.

Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн даатгалын байгууллага давхардсан тоогоор 6,7 сая иргэнд 320 гаруй тэрбум төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Энэ жил нэг иргэнд үзүүлэх даатгалын хэмжээ нэмэгдсэн гэдгийг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс мэдээлж байна. Даатгуулагч нь хуулиар олгогдсон үйлчилгээг авахаас гадна зайлшгүй авах шаардлагатай даатгалын үйлчилгээг нэмж үзүүлэх боломжтой. Үүнтэй холбоотойгоор эрсдлийн сан байгуулсан. Энэ сан нь жилдээ 30-аас доошгүй тэрбум төгрөгийг аливаа эрсдэлтэй асуудалд зарцуулах боломжтой. 1-р сарын нэгний байдлаар 440 тэрбум төгрөгийн сангийн үлдэгдэлтэй байсан. Үүнийхээ тал хувийг арилжааны банкинд байршуулжээ. Одоо яригдаж байгаа бас нэг асуудал бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэх явдал юм. 2016 оноос хойш тусламж үйлчилгээний үнэ тариф өөрчлөгдөөгүй учраас санхүүгийн асуудал үүсдэг байна.

Иргэдэд эрүүл мэндийн даатгалыг үйлчилгээг хүртээмжтэй өргөн цар хүрээнд хүргэхийн тулд өрхийн эмнэлгийн хүчин чадлыг сайжруулах шаардлагатай байгааг албаныхан хэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан