Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголын иргэн Оросын хилээр их хэмжээний сум хууль бусаар тээвэрлэхийг завджээ

  М.Даваадулам 2018-04-17 665

Оросын хилээр их хэмжээний сум гаргах гэж байсан Монгол иргэнийг саатуулжээ. Оросын Холбооны Буриад улсаас Монгол улс руу 3,000 сум нуун, гаргахыг завдсан байна. Энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар хойд хөршийн мэдээллийн тэргүүлэх агентлаг ТАСС дамжууллаа.

Хэрэг зөрчил энэ сарын 13-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт гарчээ. Хиагтын хилийн шалган нэвтрүүлэх цэгээр Оросоос Монгол руу гарах гэж байсан автомашинаас их хэмжээний сум илрүүлсэн байна. Хилийн албаны үнэрч нохой машины суудал доор байсан сумыг илрүүлсэн байна. Тус бүртээ 50 сумтай 60 хайрцгийг жолоочийн суудал болон эд анги дунд нуусан байжээ.

 “Зэвсэг нуун дарагдуулсан. Хил гаалийн мэдүүлэгтээ дурьдаагүй. Зэвсэг, дагалдах эд анги эзэмших, хил гаалиар тээвэрлэх зэрэг зөвшөөрөл бүхий бичиг баримт байгаагүй. Эдгээр сум нь спортын болон ангийн бууны зориулалттай байсан. Бүгдийг хураан авч, ОХУ-ын Эрүүгийн хуулийн 226-р зүйлийн 1-р заалт буюу галт зэвсэг болон дагалдах эд ангийн хууль бус худалдаа гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэсэн тухай Буриадын гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ.

ОХУ-ын Эрүүгийн хуулийн дагуу энэ төрлийн гэмт хэрэгт хувь хүнд 3-7 жилийн хорих ял, нэг сая рубль хүртэлх мөнгөн торгууль оногдуулдаг байна . Эсвэл яллагдагчийн таван жилийн цалин, орлоготой тэнцэх хэмжээний мөнгөн торгууль, мөн нэг хүртэлх жилийн хугацаатай хорих ял оноодог байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө