Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Xinhua: Монголчууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан апп бүтээжээ

  М.Даваадулам 2018-04-17 578

Монголчуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гар утасны аппликэйшнийг урд хөршийн Синьхуа агентлаг онцолжээ. Одоогоор 230 үгийн сантай ч, цаашид үг болон зургийн санг тогтмол нэмэгдүүлэхийг хөгжүүлэгчид нь тэмдэглэж байна. Мөн хэрэглэгчид энэ санг баяжуулах боломжтой. Дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гар утасны 4,000 гаруй аппликэйшн байдаг. Монголчуудын хувьд ийм төрлийн анхны бүтээл болж байгааг “Синьхуа” онцоллоо.

“Шувуу 1.0” аппликэйшнийг “Шувуу хөгжүүлэгчид” ТББ санаачлан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харилцаанд туслах, харилцааны хүндрэл бэрхшээлийг даван туулах, дэмжлэг үзүүлэх, эрхийг нь хангаж хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд тэгш хамруулах, үйлчилгээг ялгаваргүй хүртээх зорилтын хүрээнд бүтээжээ. 2018 оны эхний улирлын байдлаар харааны, сонсголын, хэл ярианы, хөдөлгөөний, сэтгэцийн, хавсарсан бэрхшээлтэй, мөн эрүүл мэндийн улмаас бэрхшээлтэй болсон, дауны хам шинж, аутизмын хүрээний эмгэг, генетикийн гаралтай зэрэг бэрхшээлүүдийг хамруулан Монгол улсад 120 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Тэгвэл iOS болон Android үйлдлийн системтэй алинтай ч хоршин ажиллах боломжтой энэ аппликэйшнийг эхний ээлжинд 30,000 хүн ашиглах боломжтой юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө