Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

34 сум Монгол улсын стандартад нийцэхгүй ус хэрэглэж байна

  Ш.Бат-Эрдэнэ 2018-04-20 3738

Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Лео Хеллер Монгол орны усны аюулгүй байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Монгол улсын нийт 34 сумдын оршин суугчид стандартад нийцэхгүй ундны ус хэрэглэж байгааг хэлсэн юм.

300 ӨРХ ТУТАМД НЭГ ХУДАГ НОГДОЖ БАЙНА

 НҮБ-ын ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан тусгай илтгэгч манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэрээр манай улсад ундны усны хүртээмж, ариун цэврийн байгууламжийн асуудлын хүрээнд судалгаа явуулжээ. Судалгаагаар ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах байдал хүртээмжгүй, боломжит үнэ чанар олон улсын байгууллагаас гаргасан стандартад хүрэхгүй байгаа нь тогтоогджээ.

Тодруулбал: Хот хөдөөгийн хувьд ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж ялгаатай. Нийт 334 сумын 20 сум нь л ус хангамжийн төвлөрсөн шугам сүлжээнд  холбогдсон. 34 сум Монгол улсын стандартад нийцэхгүй ус хэрэглэж байна.

Улаанбаатар хотын Орон сууц, гэр хорооллын иргэдийн хувьд 45 хувь нь ус түгээх төвлөрсөн системд холбогдсон, харин үлдсэн айл өрхүүд нь хэрэглээний усаа худгаас зөөж байна. Гэтэл 300 өрх тутамд нэг худаг ноогдож байгаа нь хангалтгүй. Мөнн орон сууцны нэг орх өдөрт дунджаар 200 литр ус хэрэглэдэг бол гэр хорооллын айл өрхүүд 7-15 литр ус хэрэглэж байгаа нь усны хүртээмж муу байгааг харуулж байгаа хэрэг.

Бас нэг анхаарал татах асуудал нь ариун цэврийн байгууламж. Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт сургуулийн талаас илүү хувь нь гадаа жорлонтой. Ялангуяа хөдөө орон нутагт энэхүү асуудалд илүү ажиглагджээ. Энэ мэтчилэн манай улсад явуулсан судалгаагаар тулгамдсан олон асуудал байгааг тэрээр хэлж байна.

 Монгол улс нь Мянганы хөгжлийн зорилгын хүрээнд 2015 он гэхэд ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжинд хамрагдаагүй иргэдийн тоог 2 дахин бууруулна гэсэн зорилтыг дэвшүүлсэн ч биелүүлж чадаагүй байна. Энэ нь төр засгийн зүгээс хэрэгжүүлж байгаа ажлууд алдаатай, үр дүнгүй байгаатай холбоотой. Тухайлбал ундны усны ариун хангамж, чанар хүртээмжийг хариуцах олон байгууллага байгаа ч уялдаа холбоогүй байна. Энэ бол гол асуудал. Тэгвэл бид эдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх хэрэгтэй вэ.

Ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн хүртээмж тэгш бус байгаа учир НҮБ-аас эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийг Засгийн газраас шаардаж байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан