Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг олон улсын стандартад нийцүүлэн нэмэх боломжтой

  С.Золбоо 2018-05-11 847

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудалд анхаарч салбар яам болон ХНХЯ-тай хамтран ажлын байрны үнэлгээ хийжээ. Үнэлгээгээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалин 7-49 хувь нэмэгдэх боломж байгааг тооцоолон гаргажээ. Энэ асуудлыг УИХ-аар батлуулахад онцгой анхаарч ажиллана гэдгийг салбарын сайд хэлж байна.

 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгох” үйл ажиллагаа туссан.  Энэ хүрээнд   Эрүүл мэндийн яам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран 30 гаруй эмнэлэг, 2600 эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтнуудыг хамруулан судалгаа явуулжээ.

Дэлхийн улс орнуудад хэрэглэгддэг арга аргачлалын дагуу Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын арга зүйн дэмжлэгтэйгээр  ажлын байрны үнэлгээний судалгааг Монгол Улсын Засгийн газраас анх удаа эрүүл мэндийн салбарт зохион байгуулж байгаараа онцлог. Судалгааны үр дүнд үндэслэн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийн төслийг шинэчлэн боловсруулж байна. Өөрөөр хэлбэл  эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалин 7-49 хувь нэмэгдэх боломжийг  мэргэжилтнүүд тооцож байгаа юм.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан