Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эрүүл мэндийн яам хорт хавдартай 10 сувилагчид эмчилгээнд нь зориулж мөнгөн хандив өргөлөө

  С.Золбоо 2018-05-11 5567

Олон улсын сувилагчийн өдөр маргааш болно. Энэ өдрийг угтаж, “Сувилагч чамдаа баярлалаа” хүндэтгэлийн хандивын арга хэмжээг зохион байгууллаа. Хүн ардын эрүүл мэндийн төлөө ажилладаг сувилагч нарын дунд хорт хавдартай 10 сувилагч байна. Аюултай өвчинтэй тэмцэж байгаа эдгээр сувилагчдад Эрүүл Мэндийн яамнаас эмчилгээний зардалд мөнгөн тусламж үзүүллээ.

“Сувилагч чамдаа баярлалаа” хүндэтгэлийн хандивын арга хэмжээний  зохион байгуулсан. Энэ үеэр Эрүүл мэндийн яамнаас хорт хавдартай болсон 10 сувилагчид эмчилгээнд нь зориулж тус бүр 1 сая төгрөг хандивлалаа.

Ээлжээр ажиллаж, эрүүл мэндийн манаанд байдаг сувилагч нарт туслах сайн үйлсийн хандивын аяныг 2016 оноос Монголын Сувилагчдын нийгэмлэгээс санаачлан, хандивын аяныг жил бүр зохион байгуулдаг болжээ. 2016 онд 3, 2017 онд 8 энэ жил 10 сувилагчдад сэтгэлийн гараа сунгаж, тусалсан байна.

Сувилагч чамдаа баярлалаа хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, ЭМЯ-ны хүндэт жуух бичиг, Нийслэлийн ЭМГ-ын тэргүүний ажилтнаар мэргэжлээрээ манлайлсан,  олон жил ажилласан зарим сувилагчдыг шагнаж, урамшууллаа. Мөн МУ-ын гавьяат сувилагч Өлзийсайханы Тунгалагийг Алтан Гарт сувилагчааршагналаа. Түүний хувьд 45 жил тасралтгүй ажиллаж байна.

Нийгмийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж, , өвчиндөө шаналж байгаа иргэдийг асран хамгаалах, эм тариа хийхээс гадна сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг сайхан сэтгэлтэй хүмүүс бол сувилагчид юм. Манай улсад 11 мянга 600 сувилагч сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан