Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сувилагч нар хэвтрийн үйлчлүүлэгчдэд тусламж үзүүлэх хөдөлгүүр бүтээжээ

  С.Золбоо 2018-05-11 2241

 Сургалтаар  сувилахуйн инноваци үзэсгэлэнд 50 гаруй байгууллагын бүтээлийг дэлгэжээ. Эдгээрээс онцлох бүтээл бол П.Н.ШАСТИНЫ нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн  мэдрэлийн эмгэг судлалын сувилагчдын бүтээсэн хэвтрийн эмчлүүлэгчдэд тусламж үзүүлэх мeханик хөдөлгүүр юм. Энэ хөдөлгүүр нь эмчлүүлэгчдийг өндийж, босож, суух ,  хөтөвч тавьж өтгөн шингэнийг гаргах,  живх болон дэвсгэр солиход чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн  сувилагчийн ажлыг хөнгөвчилж байгааг тэд хэлж байна.

Тус эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээнд оруулсан хувь нэмрийг үнэлэн сувилахуйн шилдэг албаар тодруулжээ. Мөн орон нутгаас Өмнөговь аймгийн НЭМ-ийн сувилахуйн хамт олон шилдэг албаар шалгарсан. Энэ удаагийн үндэсний сургалтад практикт хэрэгжүүлэх боломжтой олон бүтээл ирснийг зохион байгуулагчид онцолж байна.

  “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” нэгдсэн сургалтын нь ОУ-ын сувилагчдын өдрийг хүрээнд зохион байгуулж байгаа үндэсний сургалт юм. Сургалт нийслэл орон нутгийн 53 байгууллагын 310 төлөөлөгч оролцохоос гадна Канад, Япон, Тайван улсын мэргэжилтнүүд оролцсон байна.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан