Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын цалин нэмүүлэх тэмцэл үргэлжилж байна

  Д.Отгонсүрэн 2018-05-14 4473

Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн ажил хаялтын өмнөх суултыг эхлүүлээд буй. Ялангуяа сувилагч нар тавдугаар сарын 12-нд баярын өдрөөрөө цалингаа нэмүүлэхийн тулд суулт зарласан. Тэгвэл энэхүү суултаа өнөөдөр Сүхбаатарын талбайд 09-13 цаг хүртэл үргэлжлүүлж байгаа аж. Суулт хийж байгаа ҮЭ-ийн холбооны ажилтнууд болон эмч эмнэлгийн ажилчид “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан. Бидний тэмцлийг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн яам, төр засаг харж шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Цалингаа 50 хувиар нэмүүлэх хүсэлт тавьсан. Хөдөлмөрийн хөлсийг нэмтэл тэмцлээ үргэлжлүүлэх болно” хэмээн мэдэгдэж байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө