Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хорт хавдрын хоёрдугаар умайн хүзүүний хорт хавдар бичигдэж байна

  Ш.Бат-Эрдэнэ 2018-05-15 2087

Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдол өвчлөлийн дунд умайн хүзүүний хорт хавдар нь дээгүүр байр эзэлж байна. Гол шалтгаан нь амьдралын буруу хэвшил, тухайн хүний ухамсартай холбоотой. Мөн иргэд мэдээлэл бага байгаа нь өвчин хүндрэх, цаашлаад амь насанд эрсдэл учруулж байгааг мэргэжлийн байгууллагаас тайлбарлаж байна.

Австрали улсын хувьд энэхүү өвчнөөс иргэдээ урьдчилан сэргийлүүлэх үүднээс вакцинд хамрагдахыг уриалдаг. Вакцинд хамрагдсанаар тухайн хүн өвчин тусах магадлал буурдаг. Харин манай улсын хувьд өнөөдрийн байдлаар умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үүднээс вакцин хийж эхлээгүй байна. Иймд тус улсаас туршлага судлах үүднээс өнөөдөр ЭМЯ болон НҮБ хамтран уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Манай улсад ямар төрлийн вирусын халдвар зонхилж байгааг, үүний дараа ямар вакцин хийлгэх хэрэгтэй вэ гэдгийг бид эхний ээлжинд судалж тогтоох шаардлагатай байна. Мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс НҮБ-тай хамтарсан Глобал хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжиснээр умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл буурхад чухал ач холбогдолтой. 

"Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах”  чиглэлээр хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт болж байна.  Энэ үеэр Австрали улс дахь “Умайн хүзүүний хорт хавдарыг бууруулсан туршлага, умайн хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга замуудын талаар мэдээлэл хийнэ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан