Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Д.Сарангэрэл: Эмнэлгийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллана

  Ш.Бат-Эрдэнэ 2018-05-16 1677

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноос эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байгаа. Бага цалинтай хэдий ч илүү цагаар ажилладаг, хийж байгаа хөдөлмөрөө зөв үнэлүүлж чадахгүй байгаа зэрэг эмнэлэгийн салбарын ажилчдын өмнө тулгамдаж байгаа олон асуудал байна. Иймд эдгээр асуудлуудыг шийдэх үүднээс эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл салбарын үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тэрээр Та бүгдийн тавьж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2014 оноос хойш төрийн алба хаагч тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин огт нэмэгдээгүй. Иймд нэмэгдүүлэх үүднээс хамтарч ажиллана, бүхий л талаар дэмжиж ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлсэн юм.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ жил ирэх бүр өссөөр байгаа ч үүнийг дагаж цалин нэмэгдэхгүй байгаа нь гол асуудал. Тиймээс Эрүүл мэндийн сайдыг ерөнхий сайд болон сангийн сайдад цалин нэмэх шаардлагыг уламжилж өгөхийг тэд хүслээ.

Эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийг зөв үнэлсэнээр  ангилал, зэрэглэл нэмэгдэж цалин 7-49 хувь хүртэл нэмэгдэх тооцоо гарсан байна. Ингэж нэмхэд жил дунджаар 62.1 тэрбум төгрөг шаардлагатай болно. Эрүүл мэндийн сайдын зүгээс энэхүү асуудлыг ажил болгоход УИХ, Засгийн  газарт шаардлага тавина гэдгээ илэрхийлсэн юм.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө