Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зуны нарнаас арьсаа хэрхэн хамгаалах вэ

  Д.Отгонсүрэн 2018-05-17 1701

Зуны нартай өдрүүд эхэллээ. Энэ үед нарны хэт ягаан туяанаас арьсаа хэрхэн хамгаалах талаар мэдээлэл хүргэе. Юун түрүүнд та нарны тосонд бүрэн найдах хэрэггүй. Нарны элч хурц байдаг цаг буюу 11.00-15.00 цагт сүүдэр газар байх, шүхэр хэрэглэхийг санал болгож байна. Харин нарны тосыг өөрийн арьсны төрөлд тохируулан хэрэглээрэй.

  • Хэрэв та хуурай арьстай бол нарнаас хамгаалах лосьон хэрэглэвэл зохилтой. Харин таны арьс тослог бол спиртэд суурилсан тосыг санал болгоё.
  • Хэрэв та мэдрэмтгий арьстай бол спиртэд суурилсан тос, найрлагад нь химийн бодис их орсон тос хэрэглэж болохгүйг санаарай.
  • Түүнчлэн та нарны тосоо сонгохдоо өдөрт хэдэн цаг наранд байдаг гэдгээ тооцоолох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
  • Хэрэв та цэвэр агаарт урт хугацаагаар амардаг, ажилладаг бол усны хамгаалалттай нарны тос хэрэглэх шаардлагатай. “Water resistant”, “very water resistant” гэсэн шошго бүхий нарнаас хамгаалах тосыг зөвхөн гол горхи, нуур цөөрөм орчимд буй хүмүүс биш нартай өдрүүдэд спортоор хичээллэж буй хүмүүс ч хэрэглэх хэрэгтэй. 
  • Харин оффисын ажилтай, байшин барилгад ихэнх цагаа өнгөрүүлдэг, хөлрөлт багатай, өдөрт нүүрээ хэд хэдэн удаа угаах шаардлагагүй хүмүүсийн хувьд SPF15 буюу түүнээс дээш хамгаалалттай нарны тосыг хэрэглэхийг зөвлөе. Зарим тосны найрлагад глицерин, зуун наст орсон байдаг нь таны арьсыг илүү толигор болгоход тустай аж.

SPF15 нарнаас 3-4 цаг, SPF25 4-6, SPF30 нь таны арьсыг 6-8 цаг  хамгаалдаг бол SPF50 нь 9-11 цаг хамгаална. Мөн SPF15 нь нарны хэт ягаан туяанаас 93 хувь, SPF20-30 нь 97 хувь, SPF50 нь 99 хувь хамгаалдаг аж. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан