Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өнөөдөр даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр

  Д.Отгонсүрэн 2018-05-17 244

Өнөөдөр даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан өнөөдөр “Эрүүл зүрх, эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн зүгээс энэ өдрийг "Цусны даралтаа хянаж сурцгаая" гэсэн уриан дор өнөөдөр 11:00 цагт Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүлэх аж.

Өдөрлөгт дүүргийн эрүүл мэндийн төвүүд, зүрх судасны эмчилгээ оношлогоо үзүүлдэг “Интермед”, “Улаанбаатар Сонгдо”, “Грандмед”, “Мөнгөнгүүр”, “Номун” зэрэг эмнэлгүүд, зүрх судасны мэргэжлийн холбоод хамтран, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох олон талт сургалт зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй үзүүлэх юм.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар манай улсын 15-64 насны хүн амын 27,3% цусны даралт ихсэлттэй төдийгүй 7,4% нь даралтаа амжилттай хянаж, хэвийн хэмжээнд байлгадаг гэсэн судалгаа гарчээ.

Цусны даралт ихсэлт нь манай улсын хүн амын зүрх судасны эмгэг, тэр дундаа тархины цус харвалт, зүрхний цусан хангамж дутагдал зэрг өвчний гол шалтгаан болдог байна. Зүрх судасны эмгэг, тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд бидний амьдралын буруу дадал хэвшил, муу зуршил дээрх эрсдэлт байдалд хүргэсээр байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан