Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хөвсгөл аймаг иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч ажиллана

  С.Золбоо 2018-05-18 552

Эрүүл мэнд хамтын оролцоо сэдэвт эмч эмнэлгийн ажилтнуудын гурван үеийн уулзалт Хөвсгөл аймгийн Мөрөн хотод боллоо. Хүн амын тоогоор улсад дээгүүрт ордог Хөвсгөл аймгийн хувьд үүнтэйгээ холбоотойгоор өвчлөл ч өндөр байдаг юм. Тэгвэл үүнийг бууруулах боломж, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах  асуудлаар мэргэжилтнүүд санал солилцжээ.

Хөвсгөл аймаг “ Хүүхдэд ээлтэй аймаг тогтвортой байдал” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, эх хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Мөн халдварт өвчнөөс сэргийлэх, усны аюулгүй байдалд анхаарахаар зорьж байгаа юм. Түүнчлэн Элэг бүтэн монгол хөтөлбөрт хөвсгөлчүүдийн 52,7 хувь нь хамрагдсан байна.

Эрүүл мэнд хамтын оролцоо сэдэвт эмч эмнэлгийн ажилтнуудын гурван үеийн уулзалтын үеэр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн анхны сувилагч О.Цэнд-Аюуш  сангийн нэрэмжит шагналаар зарим эмч мэргэжилтнийг шагнаж урамшууллаа. Шагналыг нь түүний хүү УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гардуулан өгчээ.

Энэ шагналыг эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан цэвэрлэгч, жолоочоос эхлээд сувилагч, эмч гээд 60 орчим хүн хүртээд байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан