Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Органик навчин цайг зөв хэрэглэхүй

  Нямсүрэн 2018-06-29 362

Цайны ургамлын ихэнх нь Хятад, Энэтхэг, Индонез, Япон, Пакистан, Гүрж зэрэг халуун оронд ургадаг. Цайны навчин ургамлыг хэрхэн боловсруулснаас шалтгаалж хар, улаан, шар, ногоон гэж ангилдаг билээ.

Эрдэмтэд цайнаас хүний биед нөлөөтэй 300-аад бодисыг нээн илрүүлсэн байдаг. Хэдийгээр цай эрүүл мэндэд тустай ч зөв цайг сонгоогүйн улмаас таны биед сөрөг үр дагаврыг үзүүлж ч болох юм.

  Эрхэм уншигч та доорх зөвлөгөөнаас өөртөө болон гэр бүлдээ тохирох органик навчин цайг сонгон  ид шидийг нь мэдрээрэй. 

Dragon well /long jing tea  /

Хятадын хамгийн алдартай цайнуудын нэгд тооцогдох энэхүү цай нь хоол боловсруулалтыг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлж тураах үйлчилгээтэй юм.

Golden monkey /FUJIAN GOLDEN MONKEY /

Даралт бууруулж, цус шингэлж, цусан дахь сахарын хэмжээг бууруулна. Алкаоидууд, нүүрс ус, уураг, бичил элементүүдээр баялаг учир хаван буулгах зорилгоор хэрэглэхэд тохиромжтой.

Jasmin Downy /JASMIN  GREEN TEA /

Элэг цөс болон бөөрний үйл ажиллагааг тэнцвэржүүлж  гадны нөлөөллөөс хамгаална. Түүнчлэн нойр булчирхайн үрэвсэл, шарх  буглаа, загатнаа маажуурын харшлын үед хэрэглэхэд тустай.

 Emperor Power  /Цагаан гаа, ногоон гаа, жимс, ногоон цай, нимбэг /

Цагаан гаа болон ногоон гаатай цай нь ханиад томуу, амьсгалын замын өвчин болон гэдэсний халдварт өвчнөөс сэргийлнэ.

 

Japanese Sencha

Биеэс хорт бодис гадагшлуулж, хордлого тайлна. Архи дарс, хурц хоол унд идсэний дараа хэрэглэхэд нэн тохиромжтой.

 

Youth Tea / JASMINE PEARLS WITH FRUITS/

Арьсны өнгийг сэргээж, чийгшил, тэжээл өгөн таны арьсыг нарны хорт туяанаас хамгаалах үйлчилгээтэй “Youth Tea” цайг бүсгүй танд зөвлөж байна.

 

“Yellow Mountain Fur Peak”

Кальци болон фторын агууламжтай сүүт ногоон цай нь яс болон шүдийг бэхжүүлж, шүдийг бэхжүүлж , шүд цооролт болон үе мөчний үрэвслээс сэргийлнэ.

 

Kandy /хатуу төрлийн байхуу цай /

Kэнди цай нь “Dimbulla” цайны тансаг амт “Uva” цайны анхилуун үнэр “Nuwara Eliyaya” цайны зөөлөн амтыг хослуулсан давтагдашгүй үнэр амттай цай юм.

 

Morning Star /Flowering Tea/     

Цэцгийг ногоон болон хар цайны навчаар бүрсэн энэхүү цай нь амьсгалын замын болон астма өвчинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой юм.

Сонирхуулахад цайнд агуулагддаг эрдэс бодисын тусламжтайгаар хүний бие организм ус болон давсны хэмжээгээ тогтвортой барьж чаддаг ажээ. 

 “Эрүүл биед саруул ухаан оршино”

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан