Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЦЭНГЭЛДЭХИЙН ГАДНА НААДАЖ БАЙГАА ИРГЭДЭД УРЛАГ, СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

  TV5 News 2018-07-12 2713

  БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ

 Улсын их баяр наадмын гол үйл ажиллагаа болдог төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудал жил бүр дүүрч тасалбар олдохгүй нь хэвийн үзэгдэл. Гадны жуулчид, улсын томчуудаас эхлээд төв цэнгэлдэхийг зорих иргэд олон бөгөөд тасалбар авч чадаагүй наадамчин олон цэнгэлдэхийн гадна талбайд дүүрэн байна.

Харин наадамлаж байгаа иргэдэд худалдаа наймаа хуушуур зэргээс илүүтэй үзэж харах, баясан цэнгэх урлаг соёлын үзүүлбэр арга хэмжээ дутмаг байгааг хэлж байлаа.

  Сэлэнгэ аймгаас гэр бүлээрээ ирэн цэнгэлдэхийн гадна талбайд урлагийн тоглолт хийж байгаа иргэдийг цагдаа нар хөөсөн нь олны бухимдлыг төрүүллээ. Учир нь тасалбар хүрээгүй, бөх үзэх боломжгүй иргэдэд үүнээс өөр баясах зүйл байсангүй. Харин албан үүргээ биелүүлж байгаа цагдаа нар “Дарга нар ирэх гэж байгаа тул зогсоолоо чөлөөлөх хэрэгтэй байна” хэмээн учирласан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө