Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ЫН ДАРГА М. ЭНХБОЛД ИХ НАСНЫ ТҮРҮҮ ХҮРТСЭН УЯАЧИЙНД ЗОЧИЛЛОО

  TV5 News 2018-07-12 719

БЭЛТГЭСЭН: М.АРИУНЖАРГАЛ

УИХ ын дарга  өнөөдөр Хүй долоон худагт очиж соёолон морьдын уралдааныг сонирхлоо. Дараа нь энэ жилийн их насны морьдын уралдаанд зээрд морь нь түрүүлсэн Шаравын Мөнгөншагайгийн уяагаар зочиллоо. Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын түрүү магнай болсон “Залуу зээрд” морь энэ жил 7 настай, Төв аймгийн Баян сумын унага юм байна.

Сонирхолтой нь уяач Ш.Мөнгөншагай Төв аймгийн Баян сумын “Агт эрдэнэ” уяачдын галд багтдаг, Төв аймгийн уугуул иргэн бөгөөд УИХ-ын даргыг хүрэлцэн очиход бас нэг морь нь соёолонгийн уралдаанд айрагдсан баяртайгаар угтлаа.

  Уяач Ш.Мөнгөншагай өмнө нь 2016 оны “Их хурд VII”уралдаанд хурдан хүрэн морио түрүүлүүлж байжээ.УИХ-ын дарга М.Энхболд уяач Ш.Мөнгөншагай болон “Агт эрдэнэ” галын уяачидтай уулзаж, төрийн наадмын олон түрүү, айраг хүртэж, ус нутгийнхан, монголчуудаа баярлуулж явахыг ерөөлөө.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан