Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД УЛСЫН АРСЛАН Н.БАТСУУРЬ ТҮРҮҮЛЛЭЭ

  TV5 News 2018-07-12 1238

БЭЛТГЭСЭН: С.ЗОЛБОО

    Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 512 хүчтэн зодоглов. Улмаар шөвгийн дөрөвт Улсын аварга Ч.Санжаадамба , Улсын арслан Н.Батсуурь болон Улсын заан Н. Жаргалбаяр, Улсын аварга С.Мөнхбат нар үлджээ. Харин  ёсийн даваанд аварга Ч.Санжаадамба болон арслан Н.Батсуурь нар хүчийг үзэж, уран мэхээ уралдуулсан юм.

Хоёр бөхийн барилдаан багагүй хугацаанд үргэлжилж, Увс аймгийн Ховд сумын харъяат, Хемон констракшн, ТЭЦ 3 ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх Улсын арслан Н.Батсуурь хүчит бөхийн барилдаанд түрүүллээ. Тэрээр "Монгол Улсын Аварга" цолны болзол хангав.

 Энэ жилийн наадамд Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Сүхбаатар, Баянхонгор аймгаас тус бүр нэг бөх "Монгол Улсын Начин" цолны болзол хангасан. Хамгийн залуу начин цолтноор Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Б.Даваа-Очир тодорсон байна.

  Мөн Завхан, Баянхонгор, Сүхбаатар аймгаас тус бүр нэг бөх Монгол Улсын Харцага цолны болзол хангажээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө