Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МАДОННА 60 НАСНЫ ТӨРСӨН ӨДӨРТӨӨ ЗОРИУЛЖ Vogue Italia СЭТГҮҮЛД ЗУРАГ АВАЛТ ХИЙЛГЭЖЭЭ

  TV5 News 2018-08-11 3257

  БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

Дэлхийн поп хөгжмийн урсгалын томоохон төлөөлөл болсон дуучин Мадонна энэ сарын 16-нд 60 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ. Тэгвэл гандан бууршгүй эрч хүчтэй дуучин өөрийн төрсөн өдрөө угтан Италийн Vogue сэтгүүлд зориулан тусгай зураг авалт хийлгэсэн байна.

Мадонна_6

 Дуучин Мадоннагийн 60 насны төрсөн өдөрт зориулан Vogue сэтгүүлээс эрхлэн нэртэй поп одын дүр төрхийг илэрхийлсэн зураг авалт хийжээ. Загварын нэртэй сэтгүүлд зориулан авсан зураг авалтан дээр фото зурагчин Мерт Алас болон Маркус Пиггот нар ажилласан байна. Мадоннагийн шинэ дүр төрхийг илэрхийлсэн зураг авалтыг сонгодог хар-цагаан өнгөөр хийж, олон нийтийн цахим ертөнцөд байршуулаад байна. Мадонна эдгээр зурган дээр сонгодог, уламжлалт мөртөө ихэд нээлттэй, тачаангүй дүр төрхөд хувиран, байгалийн үзэсгэлэн, мөн тансаг морин тэрэг хөлөглөн явж байгаа зэргээр гарчээ. Зураг авалтад ашигласан бүхий л дүр төрхөө Мадонна өөрөө нэг бүрчлэн бодож, мэргэжлийн стилистуудын хамтаар амьдруулсан байна.

Мадонна_2

Мадонна_5

Мадонна_4

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө