Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 12.000 ГАРУЙ ИРГЭН ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА

  TV5 News 2018-08-11 1028

БЭЛТГЭСЭН: Ш. БАТ-ЭРДЭНЭ

 Ойн тухай хууль 8.6-д "Хамгаалалтын бүсийн ойд  зам гүүр барих, ус эрчим хүч холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зам зурвас гаргах, ойн хэвийн өсөлт нөхөн сэргээлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэсэн зүйл заалт бий.

Өөрөөр хэлбэл ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх, байшин барихыг хуулиар хориглодог. Гэтэл сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот ялангуяа зуслангийн чиглэлийн газарт хууль зөрчиж ойн сан бүхий газарт газар ихээр олгожээ.

 Ойн сан бүхий газарт газар эзэмшиж байгаа иргэд ногоон байгууламжийг сүйтгэх, мод бутыг тайрах зэрэг зөрчил ихээр гаргадаг болохыг холбогдох байгууллагууд болон зарим иргэд хэлж байна.

1990- ээд оны эхэн үед манай улсын нийт газар нутгийн найман хувийг ой эзэлж байсан бол одоо зургаан хувийг л эзэлж байна. Иргэдийн буруутай үйлдлээс болж ийнхүү жил ирэх бүр ногоон байгууламж устаж үгүй болсоор байна. Иймд хотын дарга энэ асуудалд анхаарал хандуулж хууль бусаар ойн сан бүхий газарт газар эзэмшиж байгаа асуудлыг цэгцлэх үүднээс ажлын хэсэг байгуулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан