Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НАМРЫН УЛИРЛЫН ЗАГВАРЫН ЧИГ ХАНДЛАГА

  Б.Оюун 2018-09-19 1246

2018 оны намрын улирлын загварын гол чиг хандлага ямар байх бол?

Гадаа хүйтэн сэрүүний цаг ирж, өдрөөс өдөрт хувцсаа зузаалан өмсч байгаа ч загварлаг дэгжин явах нь танд өөртөө итгэлтэй, бусдаас онцгой байх хүсэл тэмүүллийг бүрдүүлэх нь дамжиггүй. Энэ намрын улирлын загварын гол чиг хандлагыг танд танилцуулъя...

80-аад оны секси загвар

Загвар, мода бол сайтар мартагдсан хуучны хэв маяг гэсэн үг байдаг... Тэгвэл энэ намар 80-аад оны хэв маяг зонхилж богино банзал, овор ихтэй том, урт ханцуйтай цамц, намрын шаргал өнгө ноёрхож байна. Энэ бүхнийг та улаан хүрэн, хүйтэн өнгийн уруулын будгаар чимж, Flash in the Night аялгуун дор бүжиг бүжихээр одож болох юм.

20 главных тенденций сезона осень-зима 2018

Макси, даруухан хэв шинжийн даашинз

Энэ намрын улиралд загвар зохион бүтээгчид, дизайнерууд оксюморон гэх чиглэлд илүүтэй хандалт өгч, маш энгийн даруухан хирнээ макси буюу урт даашинзнуудыг санал болгож байна. Мэдээж хэрэг макси даашинзыг бороотой өдөр өмсөхөд тухгүй ч гэлээ бусад үед, өдөр тутамд өмсөхөд таныг дэгжин, чамин, нууцлаг харагдуулах нь ээ...

20 главных тенденций сезона осень-зима 2018

“Викториан” хэв маяг

Загварын ертөнцөд бат бэх байр сууриа хэдийнэ эзэлсэн “Викториан” хэв маяг энэ улиралд шинэ өнгө төрхтэйгээр эргэн иржээ. Та түүхэн хэв шинж бүхий энэ хэв маягийг төдийлөн сайшаадаггүй байж болох ч Николь Жексьер, Карл Лагерфельд, Наташа Рамсей-Леви зэрэг өнөө цаг үед загварын ертөнцөд тэргүүлж байгаа дизайнерууд чухам “викториан” хэв маягийг шинэчлэн санал болгож байна. Гобелен шинжийн элдэв чимэглэлтэй зах, алтадсан товч зэрэг таны хэв маягийг тодотгон харуулах нь ээ...

20 главных тенденций сезона осень-зима 2018

Дайчин эрэмгий байдал

Хэдийгээр намрын улирлыг бид тайван шаргал зөөлөн өнгөөр төсөөлдөг ч энэ жилийн намар дайчин, эрэмгий эмэгтэйчүүдийн хэв маяг мөн түрэн орж ирсэн байна. Эрх чөлөөт байдлыг эрхэмлэгч залуу бүсгүй танд хар өнгийн монохром, арьс, хилэн зэрэг материалтай, дайчин хэв шинжийн загварыг энэ намар дэлхийн шилдэг дизайнерууд санал болгож байна.

20 главных тенденций сезона осень-зима 2018
Western

Загварын чиг хандлагаас хоцордоггүй бүсгүй та энэ намар “ковбой” маягийн гутал эргэн ирснийг анзаарсан байж ч болох юм. Тэгвэл та андуураагүй... Энэ бол “western” буюу зэрлэг барууны хэв маяг эргэн ирж, Барууны загварын ертөнцөд дахин ноёрхлоо тогтоосон явдал юм. Ингэхдээ “зэрлэг барууны” хэв шинжийг этник хэв маягтай хослуулах нь алдас болохгүй гэдгийг баттай хэлэх байна.

20 главных тенденций сезона осень-зима 2018

Ойрхон ирээдүй

Ирээдүйн тухай сэдэл, сэдэв мөн энэ намрын загварын чиг хандлагатай холбоотой түрэн орж иржээ. Пластик, хуванцар, мөнгөлөг өнгө, комбинезон, элдэв хэлбэр дүрстэй өд сөдөн хүрэм, том зузаан ултай гутал зэрэг өнгөц харвал сансрын тухай ирээдүйг өгүүлсэн киноны баатруудын дүр төрх мөн л энэ намрын загварыг тодорхойлж байна.

20 главных тенденций сезона осень-зима 2018
Хүрэм

Мэдээж тун удахгүй цас орж хүйтэрнэ. Тэгвэл энэ намар-өвлийн загварт богино савхин болон нэхий хүрэм байсаар байна. Өмнөх улиралд загварын ертөнцөд хүчтэй түрж орж ирсэн богино нэхий болон савхин хүрмийг энэ намар ч EtroChloéChristian Dior, Loewe зэрэг загварын орднууд санал болгож байна.

20 главных тенденций сезона осень-зима 2018

Байгалийн өнгө

Энэ намар байгалийн өнгө мөн давамгайлж байна. Хүйтэн сэрүүнд өмсөх пальто хүрэмний тухайд таны биед эвтэйхэн суух, байгалийн даруухан өнгө бүхий хувцас зонхилж байна. Бороотой үед усны дэгжин гуталтай хослуулж өмсөх цув, хүйтэн сэрүүнд таныг дааруулахгүй байх хүрэм пальто зэрэг нь Нью Йорк, Лондон, Миланы загварын тайзнаа амилж, энэ намрын трэнд болжээ.

20 главных тенденций сезона осень-зима 2018

Хурц шаргал өнгө

Намар гэхээр бид шаргал, тод улаан, ногоон гэхчлэн байгалийн маш олон баялаг өнгөөр төсөөлдөг. Тэгвэл энэ намар “луувангийн шар” гэж нэрлэж болох тод шар өнгө “мода”-нд оржээ. Улбар шар, шар, тод шар, улаан шар гэхчлэн янз бүрээр нэрлэж болох энэ өнгийг гадуур хувцас, өдөр тутмын хувцас, энгийн, ёслолын гэхчлэн амьдралын бүхий л цаг үед өөртөө тохируулан өмсч болох нь ээ...

20 главных тенденций сезона осень-зима 2018

Хиймэл үс

Мэдээж хэрэг намрын улирлыг залгаад өвөл болно. Тэгвэл энэ намар-өвлийн улиралд хиймэл үсээр хийсэн хүрэм, гадуур хувцас зонхилж байна. Дэлхийд нэртэй дизайнерууд жилээс жилд амьтны арьс үснээс татгалзаж, түүний оронд хиймэл үсээр хувцсаа урлах болсон. Dries Van NotenBalenciaga, Givenchy зэрэг загварын ордон ирэх намар-өвлийн улиралд хиймэл үстэй пальто, шуба-ыг санал болгож байна.

20 главных тенденций сезона осень-зима 2018

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө