Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ТҮЛЭГДЭЖ ШАТСАН ТОГООГ ЦЭВЭРЛЭХ АРГА

  Б.Оюун 2018-09-26 3257

Таны гал тогооны гол хэрэгсэл болох тогоо тань шатаж түлэгдсэн, зузаан тос тогтох арилахгүй байгаа бол амар хялбар аргаар цэвэрлэх боломжтой. Үүний тулд ямар арга хэрэглэх вэ? Хамгийн амар хялбар аргыг зааж өгье...

Танд гарын дорх материал байхад л хангалттай.

Хэрэгтэй зүйлс:

  1. Энгийн цавуу
  2. Ахуйн хэрэглээний барааны саван

Цэвэрлэх аргачлал:  Ахуйн барааны савангаа том үрэгчээр үрнэ. Дараагаар нь таны цэвэрлэх гэж байгаа тогоог багтаах хэмжээтэй саванд ус хийж буцалгана. Буцалж байгаа усанд үрж жижиг болгосон саван болон цавуугаа хийж, саван бүрэн уустал буцалгана. Бэлэн болсон шингэнээ дунд зэргийн гал дээр тавьж, бага багаар ус хийж шингэлнэ. Хоёр цагийн дараа шингэнийг асгаж, тогоогоо гарган бүлээн усаар зайлна. Энэ үед тогооны гадаргуун дээрх бүх тос зөөлөрч, төмөр цэвэрлэгчээр цэвэрлэхэд амархан арилна.  

  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө