Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МАХЛАГ БҮСГҮЙЧҮҮДЭД ТААРАХ ДААШИНЗНЫ ХЭВ МАЯГ

  Б.Оюун 2018-10-02 2913

Улирлаас улиралд, өдрөөс өдөрт өөрчлөгдөн хувьсаж байдаг зүйл бол моод загвар гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Тэгвэл махлаг биетэй бүсгүйчүүддээ зориулан ямар ч үед таныг эмэгтэйлэг, донжтой, загварлаг харагдуулах даашинзны 8 төрлийн хэв маягийг танд зөвлөж байна...

Plus-size буюу махлаг том биетэй бүсгүйчүүдэд зохицох, таны биеийн галбирыг төгс харагдуулах даашинзны хэв маягийг танилцуулж байна.

Хөндлөн зураас бүхий даашинз

Ийм төрлийн хээ зураас бүхий даашинз нь таны биеийн галбирын өөтэй хэсгийг далдалж, бэлхүүсийг илүү нарийн харагдуулна. Мөн ийм зураас бүхий даашинз өмссөнөөр таны биеийн галбир “элсэн-цаг” хэлбэртэй болж харагдан, биеийн галбирыг тодотгоно.

Трансформер-даашинз

Трансформер төрлийн хувирах боломжтой даашинз. Энэ даашинз нь хэлбэрээ өөрчилж, ханцуйтай болон ханцуйгүй болж хувирч, үүгээрээ таны дүр төрхийг өөрчлөхөөс гадна илүү махыг ч далдална.

Мөр нь буусан загвар

Ийм төрлийн загвар нь махлаг эмэгтэйчүүдийг секси төрхтэй болгон харагдуулж, мөр цээжийг тань тодотгоно. Дээгүүрээ задгай ч гарын шууг далдлах энэ загвар нь таны биеийн хэлбэрт төгс зохицно гэдэгт итгэлтэй байж болно.

Color block

Color block гэдэг нь танд зохицох өнгөний хоршлыг тааруулсан даашинз юм. Таны царай зүсэд хамгийн тохиромжтой өнгийг хооронд нь зохимжтой хослуулснаар таны илүүдэл жин асуудал биш болно. Та зөв өнгөний зохицол бүхий даашинз өмссөнөөр өөртөө итгэлтэй байж чадна.

Нарийн бүсэлхий

Бүсэлхий хэсгээрээ оновчтой газраа бариу даашинз таны биеийн галбирыг төгс харагдуулах хамгийн зөв зүйтэй хэв маяг юм. Хэдийгээр та бүсэлхий хэсгээрээ тийм ч нарийхан гоолиг биш ч оновчтой даашинз өмссөнөөр галбираа засч болно. Хамгийн гол нь таны даашинзны бүсэлхий хэсгийн нарийн бариу оёдол оновчтой газраа, хэт дээр эсвэл хэт доор биш, таны биеийн харьцааг зөв хуваасан байхад л болно.

Тод өнгө

Эмэгтэй та махлаг биетэй гээд тод өнгөнөөс зайлсхийдэг юм биш биз? Тэгвэл энэ ойлголт буруу гэдгийг та санах хэрэгтэй. Том махлаг биетэй эмэгтэйчүүд эсрэгээр тод өнгийн оновчтой хувцас өмссөнөөрөө өөрийгөө том томруунаар харуулж, өөртөө итгэлтэй алхах хэрэгтэй. Зураг дээрх тод шар өнгийн даашинз нь зөв бүсэлхий, зөв зохицлоороо таныг олны дүнд тодотгож, та анхаарлын төвд байж чадна.

Цамцан даашинз

Өдөр тутмын хувцаслалтын хэв маягт орж ирээд, хэзээ ч моодноос гарахгүйгээр бат бэх байр сууриа хадгалж чадсан цөөхөн загваруудын нэг нь “цамцан даашинз”. Энэ төрлийн даашинзыг өдөр тутамд ч, энгийн үед ч, ажил хэрэгтээ ч өмсөхөд тохиромжтой. “Цамцан даашинз”-ны давуу тал нь доошоо ямар ч урттай байж болно.

Биед эвтэй байдал

Эцэст нь махлаг бүсгүй та өөрийн биед нь хамгийн эвтэйхэн сууж өгдөг даашинзаа ямар ч хэлбэрт оруулан хэв маягийг нь өөрчлөн өмсч болно. Та өөрийн биеийн дээд хэсэгт сууж өгсөн даашинзныхаа доор ямар ч төрлийн, ямар ч урттай, өөрт тохирох хэлбэрийг залган захиалгаар хийлгүүлэн өмсөх боломжтой юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө