Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НАМРЫН УЛИРАЛД ТАНД БАЙХ ГУТЛЫН ЗАГВАРУУД

  Б.Оюун 2018-10-03 1327

        Намрын улиралд таныг ганган дэгжин харагдуулах, загвар моод өөрчлөгдөж байгааг үл харгалзан үргэлж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах гутлын загварууд...

Хавар, намрын улирал хамгийн их хувьсан өөрчлөгдөж, цаг агаарын хувьд ч тогтворгүй байдаг улирал. Тиймээс чухам энэ цаг үед цаг агаарын байдлаас шалтгаалан хамгийн олон төрлийн гутал сольж өмсдөг.

Хэдийгээр бүсгүйчүүд ямар ч үед цаг үеэсээ хоцрохыг хүсдэггүй, загварын чиг хандлагыг дагаж, анзаарч байдаг ч таны шүүгээнд байх хавар/намрын улиралд өмсөх гутлын загварыг хүргэе...

КОБВОЙ МАЯГИЙН ГУТАЛ

Ковбой маягийн мөртөө илүү даруухан загварын гутал таны гутлын шүүгээнд байхад илүүдэхгүй. Өдөр тутамдаа өмд, даашинз, банзал дор өмсөөд гарах энэ төрлийн гутал хөлд хамгийн эвтэйхэн байж чадна. Өндөр өсгийт өмсдөггүй ч бас ганган дэгжин байхыг хүсч байгаа бүсгүйчүүдэд дунд зэргийн өргөн өсгий бүхий ийм гутал тохиромжтой. Тэр тусмаа 2018 оны намрын загварын чиг хандлагад ковбой маягийн гутал эргээд хүчтэй түрэн орж ирээд байгаа юм.

ЦАГААН ӨНГИЙН ГУТАЛ

Цагаан өнгийн гутал хавар/намрын улиралд мөн их нийцдэг. Учир нь цув, хөнгөн пальтон доороо намрын шаргал өдрүүдийн өнгө төрхийг нэмэгдүүлж, урин дулаан улирал хараахан дуусаагүй мэт сэтгэлдэл танд төрүүлж чадна. Цагаан өнгийн гутал загварын энэ улиралд Нью Йорк, Лондон, Милан, Парисын гудамжнаа жинхэнэ фэшн-хит болж байгааг ч дурьдах нь зүйтэй.

СПОРТ ХЭВ МАЯГ

Мэдээж хэрэг хөнгөн, хөлд эвтэйхэн спорт загварын гутал пүүз таныг намрын улиралд ч үргэлжлэн чимэх болно. Сүүлийн жилүүдэд спорт хэв маягтай гутлыг ямар ч хувцасны дор, тэр байтугай албан хувцсан дор ч хослуулан өмсөх болсон. Спорт хэв маягтай гутлыг маш олон төрлөөр гаргаж, та өөрт тохирсон, өөрт таалагдсан гутлаа ямар ч хувцсан дээрээ өдөр тутамдаа өмсч болно.

ӨРГӨН ӨСГИЙТ

Өдөр тутамд хувьсан өөрчлөгддөг загварын ертөнцөд удаан хугацаанд бат бэх байр сууриа хадгалж чадсан гуталны төрөл бол өргөн өсгийт. Бүдүүн, өргөн өсгийтэй энэ гутал хэдийгээр хаа нэгтээ шинэ загварт дарагддаг ч гутлын классик хэв загварт хэдийнэ тооцогдож, бүх цаг үед өмсөхөд тохиромжтой гутлын тоонд багтсаар байна.

2018 оны намрын улиралд бүдүүн өргөн өсгийтэй гутал таныг загварлаг харагдуулахаар эргэн иржээ. Тиймээс smart-casual хэв маягийг дагадаг хэнд ч энэ гутал сайхан зохицно.

LADYLIKE

Ladylike буюу эмэгтэйлэг загварын гутал мөн л бүсгүй таны өдөр тутмын гангараа байх болно. Таны гутлын байх энэ төрлийн таныг эрхэмсэг, эмэгтэйлэг, өөртөө итгэлтэй байхад тусална. Өдөр тутамд өмсөхөд өндөр нарийн өсгийтэй Ladylike загвар зохицохгүй байж болох ч танд заавал байх гутлын нэг юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө