Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НАМРЫН УЛИРАЛТАЙ ЗОХИЦОХ ХАМГИЙН ДЭГЖИН ӨНГӨНИЙ ХОСЛОЛ

  Б.Оюун 2018-10-04 1021

Бүсгүй та аль ч цаг үед байгаль дэлхийн өнгийг даган хувьсан өөрчлөгдөж, өнгөлөг сайхан өөртөө итгэлтэй алхахыг хүсч байвал дараахь зөвлөгөөг дагаарай.

Танд намрын улиралтай зохицох хамгийн дур булаам өнгөний зохицлын талаар мэдээлэл хүргэе.

БҮХ ӨНГИЙГ НЭГ ДОР

Хэрвээ та офист ажилладаг, өдөр тутамдаа бараан өнгийн өмд, банзал өмсдөг бол дээгүүр нь ямар ч өнгийг зохицуулан хослуулж болно. Ингэхдээ намрын баялаг өнгөний сонголт бүгд тохирно. Та бараан өнгийн өмд банзал дээрээ алаг эрээн, тод зоригтой ямар ч өнгийг хослуулж болно. Таны ажлын өдөр офис дээрээ өнгөлөг тод байж, өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхэд тус болох юм.

УЛБАР ШАР, ЦАЙВАР ӨНГӨНИЙ ХОСЛОЛ

Улбар шар, шар, шаргал, улаан өнгөнүүд бол яах аргагүй намрын өнгө. Тиймээс биеийн өнгөтэй банзал дээгүүр улаан, улбар шар, шар гэхчлэн намрын өнгөнүүдийг зоригтой хослуулж болно. Энэ бүх өнгөн дээр цэнхэр өнгө нэмсэн ч төгс харагдана.

ЯГААН

Ягаан өнгөнөөс ихэнх хүмүүс татгалздаг. Учир нь ягаан өнгө бол охидын, залуу бүсгүйчүүдийн сонгох өнгө гэж үздэг. Тэгвэл намрын улиралд та ягаан өнгийг өдөр тутмынхаа хувцаслалтад зоригтой сонгож болно. Намар бол өөрөө солонгын өнгийг бүгдийг нь шингээсэн улирал гэж хэлж болно. Та саарал өнгийн суурин дээр тод ягаан өнгийг зоригтой хослуулан өмсч болох юм. Дэгжин хээнцэр харагдана гэдэгтээ итгэлтэй байж болно шүү...

NUDE ба ХҮРЭН

Nude буюу биеийн өнгийг хүрэн, бор өнгөтэй хослуулбал мөн л төгс зохицол болж чадна. Биеийн өнгө, бор болон хар гэсэн 3 өнгө нь тайван, сонгодог хэв маягийг тодотгодог гол өнгө юм.

ПРИНТ

Принт буюу элдэв зураг чимэглэл, цэцэг навч болсон хөвөн даавуун материалтай хувцас хэрэглэл таныг энэ намар мөн ганган дэгжин харагдуулна. Нэг look-д 3-аас дээш өнгө хольж өмсөхгүй гэсэн загварын алтан дүрмийг чухам намрын улиралд хамгийн ихээр зөрчиж болно. Харин бүсгүй та хамгийн гол нь хоорондоо уусдаг өнгөнүүдийг зөв сонгох нь чухал юм шүү...

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө