Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БЛЕЙК ЛАЙВЛИ: УРТ ҮСЭНД ЗОХИМЖТОЙ ҮС ЗАСАЛТУУД

  Б.Оюун 2018-10-11 1310

Холливудын сайхан бүсгүй, жүжигчин Блейк Лайвлигийн урт үсэнд зохимжтой үсний засалтуудыг зөвлөгөө болгон хүргэж байна.

Орчин цагийн хамгийн эрэлттэй, нэр алдартай жүжигчин бүсгүй ихэнхдээ урт үстэй байдаг. Үсээ өдөр тутамдаа ч, улаан хивсний ёслол дээр ч үргэлж олны анхаарлын төвд байхаар засч янзалдаг. Түүний урт үсний хэв маягийг танилцуулъя...

ЭМХ ЗАМБАРААГҮЙ МЭТ

Урт үсийг яг л далайн эрэг дээрх амралтанд байхдаа, саяхан норгоод хатаасан мэт харагдах эмх замбараагүй хэв маяг...Ийм хэлбэр гаргахын тулд үсээ хатаахдаа хэсэг хэсгээр нь авч шууж хатаагаад дараа нь хуруугаараа салгах хэрэгтэй

КЕРРИ БРЭДШОУ ХЭВ МАЯГ

“Их хотын секс” киноны гол дүр Кэрри Брэдшоугийн залуу үеийн үсний хэв маяг. Буржгар урт үр хэзээ ч моодноос гардаггүй. Та үсээ ингэж янзлан гадуур явж болохын адилаар үдшийн хүлээн авалтад ч ганган дэгжин харагдаж болно.

СҮЛЖИЖ ЯНЗАЛСАН ҮС

Урт үсийг хэсэгчлэн авч, сүлжин сул тавих нь таныг ихэд загварлаг, залуу харагдуулна. Хиппи бүсгүйн энэ дүр төрх үргэлж тренд хэвээр байдаг. Энэ засалтыг хийхэд танд ердөө 5-7 минут л шаардагдана.

ШУУЛТ

Мэдээж урт үсийг хамгийн амар хялбар янзлах арга нь шуулт... Гэхдээ та бүх үсээ хойш самнан шуухаас илүүтэй, сул, унжсан хэв маягаар шуух нь илүү загварлаг бөгөөд өдөр тутмын ямар ч хувцас имиж дээр зохицно гэдгийг санаарай. Мэдээж хэрвээ арай ганган дэгжин харагдуулахыг хүсвэл та үсэндээ элдэв акссесуар хатгаж болно.

УНЖУУЛЖ БООСОН ҮС

Урт үсийг хойш нь самнаж, цэвэрхэн унжуулан боох нь ихэд цэгцтэй харагдуулдаг. Блейк Лайвли ийм төрлийн ингэж боосон үсэнд ихэд дуртай гэнэ. Тиймээс  ч улаан хивсний ёслолд оролцохдоо үсээ арагш нь боож очин, донжтой хэв маяг бүрдүүлэх дуртай.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө