Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ТАНЫ АРЬСЫГ ХӨГШРҮҮЛДЭГ МУУ ЗУРШЛУУД

  Б.Оюун 2018-10-12 2026

Бид өөрсдөө мэдэлгүй, анзааралгүй хийдэг муу зуршлуудаасаа болж арьсаа цагаас нь эрт хөгшрүүлдэг байна. Магадгүй танд ч эдгээр муу зуршлууд байдаг байж болох юм. Тэгвэл эртхэн анхаарч, арга хэмжээ авснаар таны арьс ойрын 10 жилд ч хэвийн байдлаа хадгалж болно.

УНТАХДАА ЗӨВ БАЙРЛАЛТАЙ ХЭВТ

Та шөнө унтахдаа ихэвчлэн ямар байрлалтай унтдаг вэ? Хэрвээ та түрүүлгээ харан доошоо харж унтдаг бол таны толгой аль нэг тийш заавал хазайсан байрлалтай байна. Энэ нь таны хүзүү болон мөрний булчинд ачаалал өгч, тархины цусан хангамж муудахад нөлөөлдөг. Үүнээс болж таны нүдэн доогуур хөхөрч, таны нүүрний арьс унждаг байна.

Мөн мэдээж хэрэг энэ тохиолдолд таны дэрний өндөр болон хэмжээ нь танд яг таг тохирсон, таарсан байх ёстой гэдгийг анхаараарай. Та өндөр дэртэй унтдаг бол энэ нь таны цусны эргэлтийг сааруулна, мөн хүзүүнд нэмэлт үрчлээ бий болгодог байна. Тиймээс таныг унтаж байх үед хүзүү тань тэгшхэн байх дэр сонгоорой...

НАРНЫ ШИЛ

Эрүүл чийрэг арьстай байхад хамгийн их хэрэгтэй зүйл нь нарнаас хамгаалах явдал. Бид нарны тос түрхэж арьсаа хамгаалдагтай адил нүдээ ч мөн хурц нарнаас хамгаалж нүдний шил зүүх хэрэгтэй. Энэ нь нүд, зовхины арьсыг нарнаас хамгаалаад зогсохгүй бусад газарт (дух, хамар) илүү үрчлээ үүсэхээс хамгаална.

ЗӨВ ХООЛЛОЛТ

Мэдээж хэрэг эрүүл чийрэг, эрч хүчтэй байхад зөв хооллолт чухал. Зөв хооллосноор таны гэдэс ходоод хэвийн ажиллахаас гадна та өдрийн туршид өөдрөг, сэргэлэн явах боломжтой.

УТСААР ЯРИХ

Та утсаар ярихдаа гар тань завгүй байснаар хүзүүндээ хавчуулан барьдаг ч юм уу эсвэл өөр ямар нэгэн байдлаар буруу барьдаг бол энэ нь таны хүзүүний арьсыг султгаж, унжих нэг шалтгаан болдог байна. Та завгүй байсан ч нэг гараа чөлөөлөн утсаа зөв барьж ярьж байх хэрэгтэй шүү...

УТАС, ТАБЛЕТ

Өнөөдөр та бидний амьдралын салшгүй хэсэг нь гар утас, таблер болсон. Бид өдөр тутамдаа эдгээр зүйлийг байнга хэрэглэж, байнга гартаа атгаастай өнжих болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл та утас, таблетаа зөв өндрөөс, зөв барьж хэрэглэх нь таны нүдний хараанд тустайгаас гадна үргэлж доош ширтэх нь таны хүзүүний арьсыг үрчийлгэхэд хүргэж байгааг санах хэрэгтэй.

ЗӨВ СУУХ ДҮРЭМ

Ширээний ард, ажлын ширээн дээрээ зөв суух хэрэгтэй. Та өөрийн мэдэлгүй эрүүгээ тулан суудаг бол энэ дадлаасаа яаралтай салах хэрэгтэй шүү. Эрүүгээ тулан сууснаар таны хацар, нүүрний арьс унжийж, үрчлээтэх магадлалтай.

БАЯР БАЯСГАЛАНТАЙ БАЙ

Уйтгар гунигт автах, сэтгэл тайван бус, бодлогоширсон, шаналсан, аливаа асуудалтай байгаа үед хүн өөрийн эрхгүй хөмсгөө зангидан, духан дээрээ үрчлээ гаргадаг. Хэрвээ та үргэлж ийм байдалтай явдаг бол таны хөмсөг хооронд, мөн духан дээр үрчлээ үүсэх нь мэдээж...

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө