Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БИЕЭ АРЧСАН АЛЧУУРААР НҮҮРЭЭ АРЧИЖ БОЛОХГҮЙ

  Б.Оюун 2018-10-15 1849

Таны нүүрэн дээр элдэв батга гарч, арьс тань хуурайшиж өнгөө алддаг уу? Тэгвэл энэ нь магадгүй та усанд орсныхоо дараа биеэ арчсан алчуураар нүүрээ бас хамтад нь арчдагаас болсон байх магадлалтай гэнэ.

Америкийн арьс судлалын эмч Лили Талакоуб энэ талаар зөвлөгөө гаргаж, ямар ч тохиолдолд биеийн болоод нүүр гарын алчуур тусдаа байх ёстойг сануулж байна. Хэрвээ та усанд орсныхоо дараа биеийн алчуураар нүүрээ бас арчдаг бол энэ үйлдэл таны арьсаа арчилдаг бүх хүчин чармайлтыг шууд “үгүй” хийж байгаа хэрэг. Учир нь биеийн болоод нүүр арчилгааны бүтээгдэхүүнүүд тусдаа байдагтай адил алчуураа ч тусад нь байлгаж, элдэв нян, тосны үлдэгдэл нүүрэнд хүрэхээс болгоомжлох ёстой гэнэ.

Чухам алчуураа хольж хэрэглэснээс таны нүүрэн дээр биеийн тос, элдэв төрлийн нян хүрч, батга үүсэх шалтгаан болдог байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө