Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ТАНД ЯМАР НАСАНД ЯМАР АМИН ДЭМ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

  Б.Оюун 2018-10-16 2093

Хүний бие организм нас ахих тусам насаа даган хувьсан өөрчлөгдөж, энэ хирээр хүний биед шаардлагатай амин дэмүүд ч өөрчлөгддөг байна.

Ямар ч тохиолдолд эрүүл мэндийг тэтгэгч, дэмжигч амин дэмтэй хоол хүнс, нэмэлт тэжээл хэрэглэх шаардлагатай байдаг. Тэгвэл хүнд нас, бие организмын байдлаас шалтгаалан нас насанд өөр өөр төрлийн уураг, амин дэмүүд хэрэгтэй байдгийг эрдэмтэд нотолжээ.

3-7 насанд:

Өсч яваа хүүхэд илүү хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байдаг учраас түүний бие организмд дархлааг дэмжих амин дэмүүд илүү шаардагддаг. Үүнд:

С- алим, жүрж, лимон

А- тоор, лууван

D- загас, өндөг, элэг

Магний – тоор, самар

8-14 насанд:

10 нас дөхөх үед хүүхдийн өсөлт эрчимтэй явагдаж, улмаар өсвөр насандаа шилждэг. Тэгвэл энэ үед хүүхдийн дотоод эрхтэн тогтолцоо биеийн өөрчлөлтөд уялдан өөрчлөгдөж амждаггүй учраас зүрхэнд хэт ачаалал өгөх тохиолдол байдаг. Тиймээс энэ насанд хүүхдэд калий ихээр агуулсан хоол хүнс өгөх нь зүйтэй.

Калий – хан боргоцой, алим

26-35 насанд:

26-35 нас бол эмэгтэйчүүд үр хүүхдээ төрүүлж, тэдний бие организмд хамгийн их өөрчлөлт ажиглагддаг насанд тооцогддог. Тиймээс амин дэмийн тэнцвэртэй байдлыг хадгалж, бие организм дахь микро-элементүүдийг хадгалах нь чухал.

Төмөр- алим, лийр

С витамин- жүрж, нимбэг

36-50 насанд:

Энэ үед хүний бие организм хамгийн эмзэг болж, гадаад дотоод нөлөөнд амархан автдаг нас юм. Тиймээс энэ насанд А, С, Е витамин ахиу хэрэглэж байж шаардлагатай. Мөн 35-аас дээш насанд антиоксидант, калий ихээр хэрэглэж, зүрхний үйл ажиллагааг дэмжиж, стресс ядаргаанаас хол байж тэмцэх хэрэгтэй юм.

50+ насанд:

50-иас дээш насанд ялангуяа эмэгтэйчүүд эд эсийн хөгшрөлтөөс сэргийлэн антиоксидант, амин дэм илүү хэрэглэх шаардлагатай. Энэ төрлийн амин дэмийг хэрэгцээг хангахын тулд хоол хүнсэндээ шинэ жимс ногоо хэрэглэж, антоциан буюу ургамлын антиоксидант илүү агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө