Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

2019 ОНЫ ЗАГВАРЫН ЧИГ ХАНДЛАГА

  Б.Оюун 2018-10-17 1613

 Дэлхийн загварын нийслэл хотууд болох Парис, Лондон, Нью Йорк, Миланд 2019 оны хавар-зуны улирлын загварын чиг хандлагыг тодорхойлсон загварын долоо хоногууд амжилттай болж өнгөрлөө...

Тэгвэл ирэх 2019 оны хавар-зуны улиралд дэлхийн загварын чиг хандлага ямар байж, цаг үеэсээ хоцролгүй загварлаг дэгжин байхын тулд юу өмсөх вэ?

ПЛИССЕ

Дэлхийн fashion загварт плиссе гэх энэ материал сүүлийн жилүүдэд тэргүүлэх байр сууриа алдаагүй хэвээр байна. Загвар зохион бүтээгчид, дизайнерууд плиссег урьдын адил сонгож, тренд хэвээр байгаа юм. Гэхдээ плиссе материалаар хийсэн даашинз банзалууд илүү боловсронгуй болж, элдэв нэмэлт чимэглэлтэй болжээ.

OVER SIZE

OVER SIZE буюу том овор хэмжээтэй хувцас загвар ирэх загварын улиралд мөн л хадгалагдаж байна. Дэлхийн загварын нийслэлүүдийн тайзнаа Marc Jacobs, Burberry, Jil Sander  зэрэг нэртэй дизайнерууд биед эвтэйхэн, том овор хэмжээтэй хувцсыг эмэгтэйлэг байдалтай хослуулан бүтээжээ.

BOYFRIEND ЗАГВАРЫН ХҮРЭМ

CalvinKlein, Ermanno Scervino, Gucci зэрэг брэндүүд ирэх загварын улиралд найз залуугийн хүрэмийг мөн санал болгож байна. Турьхан эмэгтэй танд томдсон мэт харагдах энэхүү хүрмийг хамгийн зоригтой дэгжин бүсгүйчүүд өмсөх нь гарцаагүй юм.

ШАР ӨНГӨ

Ирэх загварын улирлын тренд өнгө нь ШАР өнгө байх нь ээ... Max Mara, Balenciaga, Chanel загварын орднууд 2019 оны гол тренд өнгөөр шар, улаан шар өнгө, мөн түүнтэй дүйцэх завсрын, байгалийн өнгийг сонгож байна.

ИРЭЭДҮЙН ХЭВ МАЯГ

Өнгөрсөн загварын долоо хоногийн үеэр Prada, Louis Vuitton, Matty Bovan зэрэг орднууд ирээдүйн хэв маягийг тусгасан элдэв хачирхалтай хэв загварыг санал болгож байна. Тэд ийм загваруудаараа шоу бүтээж, амьдралын эрч хүчтэй хэмнэлийг илтгэжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө