Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭНЭ ӨВЛИЙН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХҮРЭМНҮҮД

  Б.Оюун 2018-10-20 2553

ӨДӨН ХҮРЭМ

Дизайнер, стилистүүд өвлийн улиралд ганган дэгжин бүсгүйчүүдэд арьсан болон хиймэл үсэн шуба санал болгодог ч гадуур хувцасны жагсаалтаас өдөн болон сөдөн хүрэм хэзээ ч орхигддоггүй.

Үнэхээр ч хөнгөн, дулаахан өдөн хүрмийг өдөр тутамдаа өмсөхөд биед хамгийн эвтэйхэн байдаг.

Энэ өвлийн загварын чиг хандлагад хажуу тийш, ташуу хэлбэртэй хийгдсэн цахилгаантай, том овор хэмжээтэй өдөн хүрэм илүү загварлаг байх нь ээ.

ОВОР ХЭМЖЭЭ, УРТ

Өдөн хүрэмний урт нь өвдөгнөөс доогуур урттай байх нь таны хөл гуяыг дааруулахгүй байхаас гадна ийм урттай хүрэм илүү загварлаг байх юм. Хэрвээ таны биеийн харьцаанд урт хүрэм тохиромжгүй гэж үзвэл бүс бүсэлж болно.

Мөн энэ өвөл трапеци хэлбэртэй хүрэм илүүтэй загварлаг байх юм.

ӨНГӨ

Өнгөний хувьд өвлийн улиралд ихэнх эмэгтэйчүүд хар өнгийг илүүтэй сонгодог бол энэ удаад хаки болон хар саарал өнгө, мөн цэргийн ногоон өнгө давамгайлсан хэвээр байна. Түүнчлэн металл өнгө, улаан хүрэн, саарал, алтлаг өнгөнүүд тренд өнгө байх юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө