Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

7 ХОНОГТ ЖИН ХАЯХ ҮР ДҮНТЭЙ ЗӨВЛӨГӨӨ

  Б.Оюун 2018-10-23 1455

Эрүүлээр турж, хүссэн жиндээ хүрэхийг хүсч байгаа хэнд боловч хамгийн түрүүнд өгдөг зөвлөгөө нь бага идэж, их хөдөл гэдэг... Тэгвэл турж, жингээ хаяхаар маш олон арга хэрэглэж үзсэн хүмүүст энэ үг зүгээр л хэн нэгний өгч байгаа жижүүрийн үг мэт сонсогдох нь бий.

Тэгвэл хэрхэн турах, биеийн жингээ хаях үр дүнтэй зөвлөгөө хүргэе. Энэ зөвлөгөөг дагаснаар долоо хоногийн дараа гэхэд ямар нэг өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байж болно.

  • Мэдээж үр дүнтэй, эрүүлээр жингээ хаяхын тулд юуны түрүүнд гэдэс ходоод, бие организмаа цэвэрлэхээс эхлэх нь зүйн хэрэг. Австрийн эрүүл зөв хооллолтын эмч Ф.К.Майерын зөвлөж байгаагаар ийм “цэвэрлэгээ” хийлгүйгээр турж эхлэх нь үр дүнд хүргэхгүй гэдгийг онцолж байна. Бие организм, гэдэс ходоодны цэвэрлэгээг 21 хоногийн туршид дагаж мөрдөх шаардлагатай. Аажмаар бие организмаа цэвэрлэснээр инсулины хэмжээ тогтворжиж, хоол боловсруулах үйл явц сайжирна
  • Турах, жин хаях үедээ цусны эргэлтээ сайжруулж, ходоодны үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд гэдэсний массаж тогтмол хийх нь үр дүнтэй байх болно. Өглөө сэрснийхээ дараа орноосоо босолгүйгээр өлөн ходоодон дээрээ 5 минут иллэг хийх нь зүйтэй юм. Массажийг цагийн зүүний дагуу бүдүүн гэдсэн дээр хөнгөн дарах маягаар хийж, ингэхдээ жигд амьсгалж, амьсгалаа гаргах хэрэгтэй

10 советов для похудения, которые помогут увидеть результаты уже через неделю (фото 3)

  • Хоолны дэглэм...Мэдээж хэрэг турж, жингээ хаях гэж байгаа учраас хоолны дэглэм барих нь зүйн хэрэг. Гэхдээ та хүнсэндээ амин дэмтэй, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй юм.10 советов для похудения, которые помогут увидеть результаты уже через неделю (фото 8)
  • Хоол хүнснийхээ хүчиллэг байдлыг хяна... Таны бие организм эрүүл байх нь ходоодны хүчиллэг байдалтай шууд холбоотой. Тиймээс ходоодны хүчлээ ихэсгэхгүйн тулд хоол хүнсэндээ хэрэглэж байгаа зүйлсээ онцгой анхаарах нь зүйтэй
  • Ус их хэмжээгээр уухыг зөвлөдөг ч усаа зөв ууж хэрэглэх хэрэгтэй. Та хоолноос 30 минутын өмнө, мөн хоол идэх үеэрээ ус ууж болохгүй. Эхний аяга усаа хоол идсэнээс хойш 40 минутын дараа уух хэрэгтэй. Усыг ингэж уух нь ходоодны хүчлийг нэмэгдүүлэхгүй байх,  мөн уураг, өөх тос, нүүрс усыг бүрэн задалдаг үндсэн ферментын ажиллагааг дэмжинэ

Image result for ус уухын ач тус

  • Хоол идэхдээ маш сайн зажилж идэх хэрэгтэй. Энэ нь ходоодны ачааллыг бууруулж, идэж байгаа хоол хүнсэнд шүлс ихээр хуримтлагдан норгосноор боловсруулалтыг түргэсгэдэг байна. Түүнчлэн хоолоо яаралгүй, сайн зажилснаар түргэн цадах мэдрэмж төрдөг сайн талтай.
  • Орой унтахдаа тараг уух шаардлагагүй. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь лактоз ихээр агуулдаг учраас инсулин ихээр ялгаруулж, өөх тос хуримтлагдахад хүргэдэг
  • Өлссөн үедээ бага багаар идэхийг зөвлөдөг ч үнэндээ ингэж идэхийн оронд цай ууж өлсөх мэдрэмжээ дарах нь илүү үр дүнтэй. Цай нь хлорофилл ихээр агуулдаг байгалийн хоргүйжүүлэгч. Тиймээс цай нь метаболизм болон өөхний исэлдэлтээс хамаарч жин багасгахад тустай юм.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө