Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ГЭМТСЭН ҮСИЙГ ХЭРХЭН БУДАХ ВЭ?

  Б.Оюун 2018-10-30 446

Нас ахисан эмэгтэйчүүдийн дийлэнх нь үснийхээ өнгийг сэргээж, буурал үсээ дарахын тулд ойр ойрхон будах шаардлагатай байдаг. Үсээ ойр ойрхон будсанаас, хими хийлгэж, цаг агаарын сөрөг нөлөөнөөс болж гэмтсэн үсийг хэрхэн арчилж, хэрхэн өнгийг нь сэргээх вэ?

Та үсээ ойр ойрхон буддаг, будаг муу нөлөөтэйг мэдэж байгаа ч будуулахаас өөр аргагүй бол яах вэ?

Энэ тохиолдолд хэрхэн үсээ арчлах зөвлөгөө хүргэж байна.

  • Юуны түрүүнд үсний үзүүрийг будуулах тоолондоо бага зэргээр тайруулж байх хэрэгтэй. Энэ нь таны үсийг хамгаалах шилдэг арга болно
  • Үсэндээ тэжээлийн тос, маск тавьж, бигнүүр хийх нь зүйтэй. Хэрвээ та хоёр долоо хоногийн дараа үсээ будахаар төлөвлөж байгаа бол тэжээлийн тос үсэндээ түрхэж, үс хуурайшихаас хамгаалах нь зүйтэй юм
  • Мөн та хэрвээ үсээ ойр ойрхон будуулдаг бол үснийхээ шампунийг ч мөн ойр ойрхон сольж байхыг мэргэжлийн үсчид зөвлөж байна. Хэрвээ та байнга үсээ будуулдаг бол будагтай үсний шампунь ихэвчлэн хэрэглэх хэрэгтэй
  • Үсний будаг маш олон сонголттой байгаа. Тэгвэл та өөрт таарах өнгөө сонгохоос гадна өөрийн үсний онцлогт тохирсон танд таарах будгийг олох хэрэгтэй. Мөн болж өгвөл ургамлын гаралтай, удаан тогтоцтой будаг сонгож, үснийхээ төрөлх өнгөнөөс төдийлөн ялгаатай хурц тод өнгийн будаг ойрхон хийлгүүлэхгүй байх хэрэгтэй
  • Та маргааш өдөр нь салонд очиж үсээ будуулах гэж байгаа бол урьд өдөр нь, мөн тухайн үйлчилгээ авах өдрөө үсээ угаах хэрэггүй. Учир нь таны хуйхнаас ялгарах тос нь үсэнд хамгаалах давхарга үүсгэдэг байна. Мөн үсээ будуулахаасаа өмнө үсний лак, бусад бүтээгдэхүүн хэрэглэх хэрэггүй

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө