Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ШИНГЭН, НАРИЙН ШИРХЭГТЭЙ ҮСЭНД ЗОРИУЛСАН ҮС ЗАСАЛТУУД

  Б.Оюун 2018-11-10 1350

Хэрвээ та шингэн, нарийн ширхэгтэй үстэй бол танд зохих, үсийг өтгөн харагдуулах үсний засалтуудыг санал болгож байна.


Таны үс ямар ч урттай байсан танд тохирох үсний засалтууд:


УРТ ҮСТЭЙ БОЛ

стрижки на тонкие волосы джиджи хадид
Хэрвээ та урт үстэй бол үсээ хөвсгөр, өтгөн харагдуулахын тулд шаталсан тайралт хийлгэхийг зөвлөж байна. Таны дээд хэсгийн үс шаталсан тайралт хийлгэсэн тохиолдолд доош татагдахгүй, хөвсгөр хэлбэртэй байх боломжтой юм. Мөн үелж шаталсан тайралт нь таны үсний овор хэмжээг нэмэгдүүлж, өтгөн мэт харагдуулахад тустай юм.

ҮСНИЙ ӨНГӨ

Кира Найтли стрижки на тонкие волосы
Шингэн, нарийн ширхэгтэй үсийг бараан өнгөөр будсан бол илүү хөвсгөр, өтгөн харагддаг нууц бас байдаг байна. Энэ нь цайвар үснээс илүүтэй биетэй харагдуулдаг гэнэ.

 

АСИММЕТР ТАЙРАЛТ

стрижки на тонкие волосы биби рекса
Үсний тайралт заавал зөв байх албагүй. Асимметр буюу хайш яайш тайралт нь таны шингэн үсийг өтгөн харагдуулах бас нэгэн нууц юм. Шингэн үсэнд шулуун тэгшхэн үсний тайралт, засалт төдийлөн зохимжгүй, үсийг шингэн харагдуулдаг. Тиймээс бага зэргийн хайш яайш тайралтыг бага зэрэг буржийлгахад л өтгөн харагдана.


ҮСНИЙ ЧЁЛК

стрижки на тонкие волосы алекса чанг
Бидний хэлж ярьдагаар үсний чёлк буюу урдуураа унжуулсан үс мөн таны шингэн үсийг овор хэмжээтэй, өтгөн харагдуулах нэгэн нууц болдог байна. Гэхдээ чёлк тавихдаа хэлбэрийг нь мөн сайтар бодолцох хэрэгтэй. Тэгшхэн чёлк нь үсний засалтыг хүнд харагдуулдаг учраас хэрвээ та шингэн үстэй бол урт чёлк тавьж, хоёр талаараа унжуулснаар үс тань мөн л өтгөн, овор хэмжээтэй харагдах болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө