Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

2019 ОНЫ ГУТЛЫН ӨСГИЙНИЙ ЗАГВАР

  Б.Оюун 2018-11-15 1158

2018 он хараахан дуусаагүй байгаа ч загварын чиг хандлагаас хоцордоггүй бүсгүйчүүд ирэх жил ямар гутал, ямар өсгий моодонд орж байгааг мэдээд авахад илүүдэхгүй болов уу?

Дэлхийн загварын нийслэл болсон хотуудад болдог загварын долоо хоногуудын тайзнаа алхсан гутлын хамгийн сүүлийн үеийн трэнд загвар, тэр дундаа ямар өсгийтэй гутал таныг илүү загварлаг харагдуулахыг үзүүлж байна.

УХАГДСАН ӨСГИЙ

Өндөр хирнээ ар талаасаа бага зэрэг ухагдсан өсгийний төрлийг ихэвчлэн ковбой маягийн гутлаар төсөөлдөг. Тэгвэл зуны хөнгөн нимгэн гутал, мөн хавар-намрын гутланд ийм өсгийний загвар түрэн орж ирж байна. Dior, Calvin Klein, Coach, Fendi зэрэг загварын орднууд энэ өсгийг ирэх хавар хамгийн загварлаг байх болно гэж тодорхойлжээ.

ТРАПЕЦ ХЭЛБЭРИЙН ӨСГИЙ

Бүдүү, тогтоцтой трапец хэлбэрийн гутлын өсгий мөн л ихэд загварлаг байх нь ээ. Ийм хэлбэрийн бүдүүн, тулгуур сайтай өсгийг Франц бүсгүйчүүд ихэд таашааж байна. Тэдний хөнгөн алхаа гишгээнд энэхүү бүдүүн загвар саад хийхгүй гэдэг нь тодорхой байгаа юм. Ийм хэлбэрийн өсгийтэй гутлыг Chloé өөрийн загварын үзүүлбэртэй илүүтэй харуулсан байна.

ХУНДАГАН ӨСГИЙ

Дэлхийн загварын тайзнаа Elie Saab, Escada, Tibi, Prabal Gurung, Erdem, Burberry, Marni зэрэг брэндүүд “хундаган өсгий”-г танилцуулсан байна. Ийм өвөрмөц хэлбэртэй өсгий төдийлөн өндөр байдаггүй, намхан тусмаа илүү загварлаг харагдах гэнэ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө