Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨВЛИЙН УЛИРАЛД ГЭРЭЭ ХЭРХЭН ДУЛААН БАЙЛГАХ ВЭ?

  Б.Оюун 2018-11-29 1109

Өвлийн хүйтэнд таны орон гэр дулаан алдаж, хүйтэн зэврүүн байгаа бол дараах аргуудыг нэмж хэрэглэснээр дулаан алдалтыг зогсоож болно.

Паарныхаа ардуур гялгар цаас наагаарай

Танд зайлшгүй хэрэг болох гэрийнхээ дулааныг алдалгүй барих аргыг зааж өгье. Та өрөө тасалгаандаа байгаа паар/радиаторынхаа цаагуур, хананд нь гялгар цаас, гялгар цаасаар бүрсэн чийг үл нэвтрүүлэх гудас зэргийг тогтоогоорой. Ингэснээр өрөө тасалгааны дулаан 2-5 градусаар нэмэгдэж, эрчим хүчээ 30%-иар хэмнэх боломжтой. Паарны ард байрлуулсан гялгар цаас, жийрэг дулааныг ойлгон өрөө тасалгааг дулаацуулах болно. 

Цонхоо дулаал

Таны гэр магадгүй цонхноосоо дулаан алддаг байж болох юм. Тиймээс өвлийн улиралд цонхоо дулаалах арга хэмжээ авах хэрэгтэй. Одоогийн ихэнх байрууд вакуум цонхтой болсон учраас дээр үеийн шиг завсрыг нь бөглөж, наах шаардлагагүй болсон. Харин үүний оронд резинийг нь сольж, ашигладаггүй-нээдэггүй цонхоо маш сайн хаах хэрэгтэй.

Хаалгандаа нэмэлт дулаалга наагаарай

Мэдээж цонхоо дулаалсан юм чинь хаалгаа ч мөн дулаалах хэрэгтэй. Хаалгандаа нэмэлт дулаалга хадаж болохоос гадна өрөө хоорондын хаалгаараа дулаан алдахгүйн тулд та хаалгандаа дээд доод хэсэгт нь нэмэлт эсгий хадаж болох юм. Мөн хаалганыхаа доор хөдөлгөөнтэй, салхи хаагч ийм хөөрхөн зүйлүүдийг ч тавьж болно.

Шарах шүүгээ хэрэглэсний дараа онгорхой байлга

Хэрвээ гэрийн эзэгтэй та шарах шүүгээндээ хоол, нарийн боов хийх дуртай бол ашиглаж дууссаныхаа дараа хаалгыг нь онгорхой орхиорой. Хоол унд бэлтгэх явцад ашигласан халуун агаар гадагшилж өрөө тасалгааг дулаацуулах болно.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө