Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨВЛИЙН ХУВЦАС ГУТЛАНДАА ЮБКАНЫ УРТАА ХЭРХЭН ТОХИРУУЛАХ ВЭ?

  Б.Оюун 2018-12-05 1027

Өвлийн хүйтэнд бид даарахгүйн тулд зузаан, олон давхар хувцас өмсч, загварлаг байдлаа зарим нэг байдлаар алддаг. Тэгвэл өвлийн гутлан дээрээ юбканыхаа уртыг хэрхэн тааруулж, тохируулж өмсөх зөвлөгөө хүргэе...

Армийн гутал

Цэргийн, армийн гутлыг санагдуулам намхан өсгийтэй гутал охид хүүхнүүдийн өвлийн гангараанд байдаг. Тэгвэл ийм төрлийн гутлан дээр өмд өмсөх гэж яаралгүйгээр миди буюу дунд зэргийн урттай юбка хамгийн тохиромжтой байх болно.

Урт түрийт

Урт түрийтэй гутлан дээр ямар ч урттай юбка зохимжтой хэдий ч таныг загварлаг харагдуулах урт нь өвдөгнөөс доогуур урттай, ноосон, дулаан юбка байж болох юм. Та өвлийн урт түрийтэй гутлаа “гармошка”-лан өмсч, дээгүүр нь уртавтар юбка өмсвөл загварлаг харагдах нь гарцаагүй.

Миди даашинз+өнгө дагуу гутал

Өвлийн улиралд ямар ч үед таныг гоёмсог харагдуулах төгс зохицол бол миди даашинз+өнгө дагуу урт түрийтэй гутал. Ийм хослол таныг өндөр харагдуулахаас гадна хөлийг тань урт харагдуулах юм.

Мини юбка+богино түрийт

Тэгвэл өвлийн улиралд та богино түрийтэй гутал өмсдөг бол дээр нь өдөр тутамд өмд өмсөхөөс илүүтэй загварлаг байдлаа хадгалж юбка өмсөхийг зөвлөж байна. Богино түрийтэй гутлан дээр мини буюу богино юбка өмсвөл залуу бүсгүй та дэгжин бас загварлаг байх болно.

Богино банзал+оймсон түрийт

Богино юбка буюу банзал доор өвдөг давсан урт түрийтэй оймсон түрийт өмсч болно. Гэхдээ энэхүү хувилбар нь өндөр биетэй, урт хөлтэй бүсгүйчүүдэд илүү зохино гэдгийг санах хэрэгтэй.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө