Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДОРНЫН ЗУРХАЙ: ӨНӨӨДӨР БИЛГИЙН ТООЛЛЫН 30 ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  Д.Отгонсүрэн 2018-12-06 702

2018.12.07 / БИЛГИЙН ТООЛЛЫН 30 ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Наран ургах, шингэх: 08.24-17.05
Барилдлага: Шид 
Шүтэн барилдлага: Хурьцахуй 
Суудал: Уул
15:21 цагт сар битүү болно.
  Аргын тооллын 12 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын битүүн, Эрхтэний тэнгэрт одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. 13 цаг 34 минутанд их цасан буух улирал эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө