Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ГИШҮҮДИЙН БОЙКОТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  А.Болдсайхан 2018-12-06 852

Долоо хоног бүрийн пүрэв баасан гарагт улсын их хурлын нэгдсэн чуулган хуралддаг хуваарьтай. Тэгвэл өнөөдөр их хурлын дарга Энхболдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн 40 гишүүний зарим нь чуулганы нэгдсэн хуралдаанд ирсэнгүй. Тэд их хурлын дарга Энхболд  төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр зарах асуудалд нэр холбогдсон, 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуулаагүй, ээлжит бус чуулган зарлах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Хурцыг бүгд найрамдах солонгос улсад элчин сайдаар томилох үед нээлттэй сонсгол явуулах асуудлыг мөн л гацаасан. Энэ бүх үйлдэл нь хууль бус гэж үзэж байгаагаа гишүүд илэрхийлсэн юм. Эсэргүүцэл зарласан гишүүдийг төлөөлж Улсын их хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар чуулганы танхимын үүдэнд сууцгаасан. Тэд М.Энхболд УИХ-ыг даргалах эрхгүй, Улсын их хурлын дарга М.Энхболд огцор гэсэн бичиг барьцгаажээ.

Улсын их хурлын дарга энхболдыг огцрохыг шаардаж байгаа гишүүдын эсэргүүцэл чуулганы танхим руу шилжсэн. Улсын их хурлын даргын суудлын өмнө очиж эсэргүүцлээ үргэлжлүүлсэн юм. Улсын их хурлын даргыг огцруулах асуудал өөрөө хуулийн зохицуулалттай.Их хурлын тухай хуулинд зааснаар нас барсан, өөр ажилд шилжих болон чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө гаргасан, хүндээр өвчилсөн, үндсэн хуулийн цэц огцруулах үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвологцрох үндэслэл болох юм.

Гишүүдийн эсэргүүцэл танхимд шилжиж, огцрох хүртэл байр сууринаасаа ухрахгүй гэдгээ илэрхийллээ. Ингээд их хурлын дарга гишүүдтэй уулзах хүсэлт гаргаж өрөөндөө урилаа.

  Улсын их хурлын дарга М.Энхболдыг огцруулах асуудал өнгөрсөн жилээс эхэлсэн. Ээлжит бус чуулган зарлаж 60 тэрбумын асуудлыг ярихаас эхлээд олон шаардлагыг гишүүд өгсөөр байсан юм. Гэвч нэгийг нь ч хүлээн аваагүйгээс гадна өөрт нь хариуцлага ярихаар засгийн газрыг огцруулах гэж оролдсоноос эхлээд олон үйл явдал өрнөснийг оюун-эрдэнэ гишүүн онцлон хэллээ. М.Энхболд даргыг огцруулах асуудлыг ардчилсан намаас сонгогдсонгишүүн Ж.Батзандан, Л.Болд нардэмжиж байгаа. Цөөнхийн бүлгийн гишүүд байсан тэд нам харгалзахгүй МАНАН бүлэглэлтэй тэмцэнэ гэдгээ илэрхийлж байгаа юм.Л.Болд гишүүн намаасаа гарах шийдвэр гаргасан нь  манантай холбогдсон ардчилсан намтай тэмцэж байгаа үйлдэл гэдгээ хэллээ. 

  Үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн.

Хуралдааны үеэр Улсын их хурлын дарга М.Энхболд тайлбар хийлээ. Тэрээр хууль зөрчсөн үйлдэл нэг ч гаргаагүй. Өргөдлөө өгөх шаардлагагүй гэдгээ хэлсэн юм. Харин шүүх хууль зөрчсөн үйлдлийг нь нотолвол, үндсэн хуулийн цэц огцруулах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд их хурлын даргын ажлаа өгөхөд бэлэн байгаагаа илэрхийллээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө