Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ

  М.Ариунжаргал 2018-12-07 1948

УИХ -ын чуулган өнөөдөр 10 цагт хуралдах байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас үдээс хойш 13 цагийн орчимд УИХ ын дарга хуралдааныг хаасан юм. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ХХААХҮ ийн сайдыг томилох болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж үдээс хойш ерөнхий сайдын мэдээллийг сонсох хувиартай байсан. Харин чуулганы ирц 38,7 хувьтай тул эхлэж чадахгүй байсаар ийнхүү хаалаа. Учир нь УИХ ын даргыг 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаасаа буух шаардлагыг УИХ- ын нэр бүхий 40 гаруй гишүүд тавиад байгаа юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн гишүүдийн төлөөлөл болж УИХын нэр бүхий таван гишүүн өчигдөр чуулганы танхимын үүдэнд суулт зарласан. Тэдний зүгээс ирэх даваа гараг гэхэд УИХ ын дарга ажлаа өгөх өргөдлөө гаргахгүй  бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдсэн. Суулт зарласан гишүүдийг УИХ-ын дарга хүлээж авч уулзсан. Харин ажлаа өгч ёс зүйн хариуцлага хүлээхийг шаардсан гишүүдийн шаардлагыг хуульд нийцэхгүй байна хэмээн УИХ ын дарга үзэж байгаа. Мөн тэрээр 60 тэрбумын асуудлаар ирэх долоо хоногт төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцүүлэг хийхийг үүрэгдлээ.

УИХ ын гишүүд хүндэтгэх шаардлагагүйгээр хуралдаандаа оролцохгүй байгаа нь УИХ- ын чуулганы дэгийн тухай хууль болоод бусад хуулийг зөрчиж байна гэлээ. УИХ- ын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулж байгаа нь үндсэн хуультай зөрчилдөж байгаа тул хуралдаандаа суух шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө